Цахим музей: Сэцэнханы ордон буюу Алтанжан цогцолбор

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Хэнтий аймгийн орон нутгийн  музейтэй хамтран тус аймгийн байгалийн дурсгалт газар болон орон нутгийн музейд хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралаар Хэнтий аймгийн Сэцэн хан ордон музейтэй хамтран хүргэж байна. Алтан ургийн сүүлчийн ноён амьдарч байсан гэгддэг “Алтан жан” ордоны талаар танилцуулъя.

Сэцэн хан аймаг нь Халхын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд одоогийн Дорнод, Сүхбаатар, Говь-сүмбэр аймаг, Төв аймгийн зүүн сумууд, Дорноговь, Дундговь аймгийн зарим сумууд харьяалагддаг өргөн уудам газар нутагтай байжээ. Энэхүү аймгийг Чингис хааны удмын алтан ургийн хөвүүд үе залгамжлан захирч ирсэн бөгөөд тэдний амьдарч, ажиллаж байсан өргөө нь одоогийн Хэнтий аймгийн төв Чингис хотод байдаг.

Халхын Сэцэн Хан аймгийн хааны ордон, “Алтан жан” буюу Сэцэн Ханы ордыг 1691 онд Цогчин дуган, Жүдийн дуган хоёрыг анх байгуулснаар эхэлж байжээ. Түүхэнд “Буурал Амбан” хэмээн авгайлагддаг 16 дахь үеийн Сэцэн хан Артсэд нь Төргэрэлтийн 6-р он буюу 1826 онд /XYI жарны улаан нохой жил/ өөрийн дээд хаадын бурхан шүтээнийг “Талын буудал” гэдэг газраас нүүлгэж Өндөрхаан уулаас урагш, Хэрлэн голын хойд хөвөөнөө “Цагаан эрэг” хэмээх газар /одоогийн Чингис хотод/ байрлуулсан гэдэг. Үүнээс 2 жилийн дараа Сэцэн хан Артсэд аймгийн ханы нэрээр Сэцэн ханы өргөө буюу “Алтан жан” хэмээх хөх тоосгон суудлын байшин, хэрэм, ямпай, чийга зэрэг хэд хэдэн барилга, сүмийг хятад ажилчдаар бариулжээ. Түүнээс хойш сүм хэлбэртэй барилга нэмж бариулсан гэсэн материалууд архивт тэмдэглэн үлдсэн байна. Сэцэн ханы орд нь анх 30 орчим сүм, дуганаас бүрдэж байсан ба өдгөө ховор нандин зүйл хадгалж байсан сангийн сүмүүд, аймгийн хэргийг шийтгэж хөтөлдөг тамгын газар зэрэг байрлаж байсан таван сүм үлджээ.

Энэхүү 5 сүмд 1981 оноос хойш аймгийн музей байрлан, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сэцэн ханы ордон музейн байрлаж буй энэхүү барилга нь түүх соёл, уран барилгын хосгүй ховор дурсгал мөн учир МУ-ын Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан юм.

Ардын домог ярианаас үндэслэн Алтан жанг анх бариулахдаа Сэцэн хан Артсэдээс “Манжийн хааны шавдан үүрд бат байхын тулд би буман Осоржам бүтээх тул түүнийг залахад хүрэлцэх сүм дуган бариулж өгнө үү” гэж Манжийн хаанд айлтгаснаар манжийн хааны зарлиг гарч, хятадууд ирж барьж байжээ. Алтан жанг бариулж дуусаад түүнийг их яам гэж нэрлэн Сэцэн хан өөрийн орон сууц болгосон бөгөөд буман Осоржам бурхан бүтээхдээ сацны хэв шиг хэв хийлгэж нэг хэвэнд зуу мянган Осоржам бурханыг бүтээсэн болж нэг сүмд ганц ширээн дээр багтаан тавьж Манжийн хааныг мэхлэж хувьдаа орон сууцтай болсон гэдэг домог яриа байдаг.

 

 

 

 

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин