Эдгээр шүүгч нар тэдгээр хэргийг шүүнэ

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нийслэлийн прокуро­рын газраас сар гаруйн өмнө зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл өгч байв. Олны анхаарал татсан, бас томчуудын гэгддэг тэдгээр хэргийг харьяа шүүхүүдэд хүлээн авч, нэр бүхий шүүгчдэд хуваарилжээ.

Шүүгч нар хавтаст хэрэгтэй танилцаж, зарим хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байна.

Гэхдээ шүүх байгуул­лага анхаарал татсан хэр­гүү­дийн дийлэнхийг сон­гуу­лийн өмнө лав шийдэж чадахгүй бололтой. Учир нь "COVID-19" цар тах­лын улмаас шүүхийн үйл ажил­лагаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлж буйг үгүйсгэхгүй юм. Мөн зарим нэр бүхий хэргийн шийдвэрлэлтэд улс төрийн нөлөөлөл, яриа тохироо орж байна гэх мэдээлэл байгаа юм.

 

Сүхбаатар дүүргийн шүүх “Эрдэнэт”-ийн 49 хувь, М.Энхсайханы хэргийг шийднэ

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийн гэгддэг Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, М.Мөнхбаатар, Ц.Пүрэв­түвшин, Э.Шижир нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг нэлээд хугацаанд шалгасны эцэст 150 орчим хавтаст хэргийн материал бүрдүүлсэн байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,  “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуу­лан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Энэ хэрэгт хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ, Т.Оргил-Очир нар хяналт тавьж буй аж. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн уг хэргийг шүүхээр хавтаст хэрэгтэй танилцаж байгаа юм байна.

Мөн Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа “Тавантолгой цахилгаан станц”-ын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, “Тавантолгой” төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн гэх хэргийг 2020 оны  хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт улсын яллагч Г.Батбаяр хяналт тавьж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар шүүж буй юм. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн. Энэ сарын 23-нд шүүх хурлыг хийхээр товложээ.

 

С.Баяр, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Золжаргал нарын хавтаст хэрэгтэй Чингэлтэй дүүргийн шүүгч нар танилцаж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын найман хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. С.Баяр, С.Баярцогт нарын хэрэгт улсын яллагч Н.Энэрэл, Н.Ням-Очир, Ц.Сүхбат нар хяналт тавин ажиллаж байгаа аж. Харин уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан шийдвэрлэнэ.

Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Мөнхтөр, П.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргал­сайхан, Д.Оюунжаргал, Т.Гэрэлт-Од нарт Эрүүгийн хуулийн 150.2,  265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун шүүнэ. Харин улсын яллагчаар Т.Оргил-Очир, А.Золзаяа нар оролцох ажээ.

Монголбанкны ерөн­хий­лөгчөөр ажиллаж байх­даа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиг­лаж Монголбанкинд их хэм­жээний хохирол учруулсан гэх Н.Золжаргалын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Н.Золжаргалын хэрэгт улсын яллагч Ц.Сүхбат, Б.Мөнх-Од нар хяналт тавьж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар шүүн таслах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.20  ДАВАА № 76 (6301)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05