ЭМЯ: Туркийн хоёр иргэн эдгэрлээ

2020-04-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. /2020.04.19/. Албаныхны өгсөн мэдээллийг багцлан хүргэж байна.

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

 -2020 оны дөрөвдүгээр сарын 18-н буюу өчигдөр Монгол Улсад коронавирус халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа.  Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол болон түүнтэй хамт Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийг хоёр удаа шинжилж, хянаж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой хүмүүс ч ирсэн. Тэдгээр хүмүүсийн бид онцгой анхаарч байгаа. Тэдгээр хүмүүс дунд коронавирус илрээгүй.  Монгол Улс дотроо алдчихсан юм бишүү гэж зарим хүмүүс үймүүлээд байгаа. Бид давхар шинжилгээ хийж байгаа. Эмнэлгүүдэд уушигны хатгалгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч шинжилж байгаа. Түүгээр коронавирус илрээгүй. 

ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нэг тохиолдлоор нэмэгдлээ.  Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна. 

-ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа

Бямба гарагийн мэдээллээр Япон улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 10,400 болсон байна. Үүнээс 584 тохиолдлыг шинээр бүртгэсэн бөгөөд Токио, Осака хотууд тэргүүлж байна. Нийт нас баралтын тоо Япон улсад 712 болсон байна. 

АНУ-ын Нью-Йорк мужийн захирагчийн мэдээлснээр тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 540 нас баралт бүртгэгдсэн бөгөөд халдварын улмаас нас барсан хүний 13 мянга гаруй болжээ. Бямба гарагийн байдлаар нийт 17 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шинээр хэвтэх хүний тоо харьцангуй буурч байгаа ч хамгийн багадаа 2,000 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна. Нидерланд, Бельги зэрэг улсуудад халдвар улам бүр нэмэгдсээр байна. Их Британид эмнэлэгт нас барсан хүний тоо 15 мянгыг давсан байна. Их Британийн хувьд шинжилгээнд хамрагдах хүний тоог нэмэгдүүлэхээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлсэн байна. Тус улсад 357 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 114 мянган хүнд халдварын тохиолдол илэрсэн байна. Дэлхийн улс орнууд хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж байна. Дэлхийн 191 улсад боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бүрэн хаасан бөгөөд үүнд 1.5 тэрбум суралцагч хамрагдаж байгаа юм байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05