"Аравт"-ын анхан шатны төлөвлөлтийн хурал цахимаар явагдлаа

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааны анхан шатны төлөвлөлтийн хурал 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цахимаар явагдлаа. Цахим хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа П.Г.Анисов нар оролцов. Хурлын эхэнд хошууч генерал Ж.Бадамбазар цахим хуралд оролцогч орнуудад талархал илэрхийлээд “Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэсэн бол хурандаа Д.Цог-Эрдэнэ уралдааны зааварт орсон өөрчлөлт, шүүлтийн талаар ярилаа. Энэ үед оролцогч талуудаас уралдаанд өөрийн мориор оролцож болох тухай, үүнийг шийдвэрлэх боломж байгаа эсэх, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан эсэх тухай асууж, санал солилцож байв.

Хурлын төгсгөлд хурандаа Д.Цог-Эрдэнээс зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Цахим хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хурлаар хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнөөдөр дэлхий нийтэд тархаад байгаа шинэ короновирусын нөхцөл байдлаас хамаараад “Олон улсын цэргийн наадам”-ын “Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааныг төлөвлөсөн ёсоороо зохион байгуулах эсэх талаар оролцогч орнуудтайгаа ярилцаж, санал бодлоо солилцсон. Хоёрдугаарт, уралдааны зохион байгуулалт, шүүлт, заавар зэрэгт анхаарах ямар асуудал байгааг нь журмын нөхдөөсөө асууж тодруулсан. Мөн Монгол Улсын талаас дэлхий нийтэд короновирусын халдварын тархац хумигдаж, сайхан цаг ирэхэд нь “Аравт”-ыг зохион байгуулахад бэлэн байх болно гэдгээ ч илэрхийллээ.

-Оролцогч орнуудаас ямар санал дэвшүүлж байна вэ?

-Хэд хэдэн асуудал тодруулж байна. Тэр дундаа уралдаанд өөрсдийнхөө морьтой оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улс руу адуугаа нэвтрүүлэхэд эрх зүйн хүрээнд боломж байгаа эсэх талаар асууж байна. Бидний хувьд ч үүнд нь тодорхой хариуллаа. Монгол Улсын Засгийн газраас мал экспортлохыг  хориглосон тогтоол гараад удаагүй байгаа, хэрэв адуугаа авчирна гэвэл Батлан хамгаалахын сайд магадгүй бүр Засгийн газрын түвшинд ярилцах шаардлагатай юм байна гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ Монгол, Орос хоёр улс мөнхийн хөрш орнууд учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэж харж байна.

-Дараагийн хурлын тов хэзээ гэж тогтсон бэ?

-Цар тахлын нөхцөл байдал сайжирвал ирэх зургаадугаар сард хийхээр төлөвлөсөн байгаа.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05