М.Энхсайханд холбогдох хэргийн хэлэлцүүлэг цаг гаруй үргэлжлэв

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын тан­химд хаалттай болж, түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болохоор товлогдлоо. Шүүх хурлын үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгийн газрын ХМОНХА-ны мэргэжилтэн З.Баяржаргал “Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр 15:00 цагт эхэлсэн. Хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж аван, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан боллоо. Энэ нь гэм буруугийн хуралдаан биш, талуудын хүсэлтээр шүүх аливаа асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг юм” гэлээ.

 УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газрын дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтээр маш олон удаагийн хууль зөрчсөн талаар 10 гаруй хуудас тайланг танилцуулж байв. Тухайлбал,  Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын Гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгаруулалтад ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь хуульд нийцээгүй. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрхийг тэгш хангаагүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи Ресурс Корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи” компани нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтанд орсон байна гэж дүгнэж байв.

 Тэгвэл цаг гаруй хугацаанд үргэлжилсэн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж, прокуророос бүрдүүлсэн материал шүүхэд авч хэлэлцэхэд бүрэн бүтэн байгаа эсэхийг хэлэлцлээ. Би УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө яллагдагч болчихоод байна. Тухайн үед УИХ-д өргөн барьсан Ч.Сайханбилэг өргөн барьсан хуулийн төслийг хүлээж авсан М.Энхболд нараас мэдүүлэг авах хэрэгтэй. Мөн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг аваач гэсэн хүсэлт гаргасан. Тавантолгойн асуудалд Ц.Элбэгдоржийн дэмжлэг гэж яриад байгаа. Яахаараа энэ хүний дэмжлэг нь хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм гэдгийг мөрдөн байцаалтад буцаагаад тодруулаач гэдэг хүсэлт гаргасан” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Тавантолгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.17  БААСАН № 75 (6300)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12