Саун, фитнессийг нээх эсэхийг  УОК шийднэ

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУН

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл хүргэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Даваа гараг бүрийн 13:00-14:00 цагийн хооронд “Хотын мэдээллийн цаг”-ийг олон нийтэд хүргэдэг болсон. Энэ мэдээллийн цагаар Хотын дарга нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлого үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулдаг. Мөн иргэдийн цахимаар асуусан асуултад хариулдаг уламжлал тогтсон. Та бүхэн Хотын даргатай шууд холбогдож мэдээлэл авахыг хүсвэл мэдээллийн цагаар холбогдох боломжтой.

Өчигдөр /04.15/ нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанаар Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу саун, фитнесс, амралтын газрын үйл ажиллагааг ямар журмаар зохицуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанаас хоёр, гурван чиглэл гарсан. Юуны өмнө амралтын газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, амрагчдыг маскаа зүүн гараа тогтмол ариутгадаг байх, өрөөний орны тоогоор иргэдийг хүлээж авах гэх зэргийг хэрэгжүүлдэг байхаар шийдэл нь гарч байгаа. Саун, фитнессийн хувьд түр журам гаргаж байж асуудалд хандахгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна. Түр журам дээр санал аваад мэргэжлийн байгууллагууд саналыг нь нэгтгэж, Улсын онцгой комиссийн хуралдаанд танилцуулсаны дараа тодорхой шийдэл гарна гэж ойлгож болно” гэсэн юм.

 

Зургадугаар сарын 1-нийг хүртэл ногоон бүсэд аялж зугаалахыг хориглолоо

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна. Үүний дагуу албан хаагчид сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг шуурхай ажиллаж унтраасан. Мөн албан хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон гудамж талбайд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, ухуулан сурталчлах ажиллагааг зохион байгуулж байна. Маскаа зүү аяны хүрээнд нийслэлийн барилга байгууламж, орц гарцанд 40 мянган стикер байршуулах ажлыг зохион байгуулсан. Ирэх зургадугаар сарын 10 хүртэл нийслэлийн 59 амуудад 10:00-20:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийг хийж хяналт тавьж, ногоон бүст аялаж зугаалахгүй байх гал түймэр тавихгүй байхад анхаарна” гэв.

 

Маргаашнаас хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 65 мянган угаарын хий хэмжигч төхөөрөмж Улаанбаатар хотод хилээр дамжиж ирсэн бөгөөд халдваргүйжүүлэлтийн ажил явагдсан. Маргаашаас эхлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 14 хороонд угаарын хий хэмжигч тараана. Гурав хоногийн дотор тарааж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Угаар хэмжигч төхөөрөмжийг иргэдийг олноор цуглуулах буюу бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар тараана” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05