Доктор Б.Батхишигийн хэлсэн онцлох эшлэлүүд

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

"Зууны мэдээ" сонины  “Leaderships forum” буланд зочноор уригдсан "Тогтвортой ноос, ноолуурын олон улсын эвсэл" байгууллагын Монгол дахь салбарын захирал доктор Б.Батхишигийн ярилцлагад багтсан 10 эшлэл.

 

-Зах зээлийн нийгэмд шилжснээр мал хувьчлагдав. Гэтэл бэлчээр нь улсын өмч хэвээрээ. Малчдын ажил үйл урьд нь зөвхөн амьжиргаагаа авч явдаг байсан бол арилжааны хэлбэрт шилжсэн юм. Энэ нь арилжаа үүсгээд олсон ашиг орлогоороо капитал бий болгох нөхцөл нь бүрдсэн гэсэн үг. 

 

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хомсдол бий болчихлоо. Яагаад вэ? Малчид ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зөвхөн малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхэд эхлээд анхаарснаар Монголын мал төсөөлшгүйгээр өссөн.

 

 -Бас мал, бэлчээр хоёрын шүтэлцээ алдагдлаа. Тэгэхээр ямар гарц байна вэ гэвэл олон малтай малчид бэлчээр ашигласаны төлбөр төлдөг байх ёстой. 

 

-Төр, засгийн анхаарал тааруу байгаа юм. Энэ нь малчдыг зах зээлээс нэг талдаа хөндрийрүүлж байна. МАА-н гаралтай бүтээгдэхүүнээс олох орлого дотоод гадаад ч ахицгүй байгаа юм.

 

-Бидний гол зорилго нь ноолууран бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлгээ болон шалгуур үзүүлэлтийг улам тодорхой түвшинд аваачиж ноолуурыг бэлтгэгч малчдыг зохих мэдлэгтэй болгож бас мэдээллийг дамжуулснаар зах зээлд ойртуулах явдал юм. 

 

-Бид одоо малчдад юу сургаж байна вэ гэвэл ноолуур бэлтгэлийн анхан шат ямаагаа самнахаасаа эхлэн зах зээлийн мэдлэгтэй, хариуцлагатай ханддаг болгох явдал. 

 

-Ноолуурыг өнгөөр нь ялгах гэдэг наад захын асуудал. Тэгвэл борлон шүдлэнгийн, эр, эм ямааных гэж ялгах ёстой юм.

 

-Төр, засгийн буруу шийдвэр болон нэг нь нэгийгээ үгүйсгэсэн төсөл хөтөлбөрийн харгаагаар хоршоод тууштай ажиллаж чадахгүй байгаа юм. “Нэг сум-нэг хоршоо” гээд л явж байтал “Нэг баг-нэг хоршоо” гэсэн өөр төсөл орж ирээд будилуулчихдаг.

 

-Монгол Улсын Засгийн газраас малчид, үйлдвэрлэгчдэд 300 тэр бум төгрөгийн зээл олгоно, нэг кг ноолуурын үнийн доод хэмжээ 100 мянган төгрөг гэсэн шийдвэр гаргачихдаг юм. Яагаад гэхээр гольдрилоороо явж байсан ноолуур бэлтгэлийн үйл явцыг царцаачихлаа.

 

- Хэсэгтээ ноолуурын зах зээл хаагдмал байх нь. Худалдан авалт лав 50 хувь буурах дүр зураг харагдаж байна. Ийм эрсдэл бий болчихоод байхад ноолуурын үнийн доод хэмжээ тогтоогоод бэлтгэлт нийлүүлэлт зарчмаараа явнаа гээд сууж байж таарахгүй.

 

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05