“Ковид-19”: төмөр замын салбар 16.3 тэрбумыг алдав

2020-04-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Ковид-19”-аас  шалтгаалан зарим салбар уналтад орох хандлагатай байна.  Ялангуяа аялал жуулчлалын бизнес, түүнийг дагаж хөгждөг салбарынхан хүндхэн байдалд орж мэднэ гэдгийг  мэргэжилтнүүд онцолж байгаа.  “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “Ковид-19”-ийн уршгаар агаарын тээврийн салбар ямар алдагдалд хүрч, эрсдлийг хэрхэн даван туулахаар төлөвлөсөн тухай нийтэлсэн бол энэ удаа төмөр замын салбарыг онцолж байна. УБТЗ бол Монголын төмөр замын салбарт зүй ёсны монополь аж ахуй нэгж.  Тэгвэл тус газраас оны эхний гурван сарын байдлаар 16.3 тэрбумын алдагдал хүлээсэн гэж мэдэгдлээ.  Энэ нь зөвхөн “Ковид-19”-ийн уршгаар хүлээж буй алдагдал гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

 

Хөрш орнуудад дамжин өнгөрөх ачаа тээврээ нэмэх хүсэлт хүргүүлжээ

 

"Ковид-19” халдварын улмаас 102 галт тэрэгний аялал цуцлагдсан байна.  Дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 16-18 хувиар буурчээ. Мөн УБТЗ дотоодын нүүрс, орон нутгийн ачаа, зорчигч тээврээс жилд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Үүнийгээ дамжин өнгөрөх тээврийн орлогоос нөхдөг хэдий ч “Ковид-19”-ийн уршгаар алдагдлынхаа 50 илүү хувийг нөхөх боломжоо алдсан байна.  Одоогоор хөрш орнуудын төмөр замын байгууллагуудад дамжин өнгөрөх ачаа тээврээ нэмэх хүсэлт хүргүүлжээ.  БНХАУ-д коронавирусын тархалт буурч, онцгой дэглэмээ цуцалж эхэлсэн тул одоогоор тус улсаас хоногт 400-500 вагон Монголд орж ирж байгаа юм байна. Харин ОХУ-аас ирж буй дамжин өнгөрөх тээвэр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.3 хувиар буурсан байна. Ирж буй ачаа бүрийг шуурхай тээвэрлэх, хугацаанд нь хүргэх боломжийн талаар хөрш орнуудын төмөр замын салбарынхантай ярилцаж байгаа юм.

 

Өмнө нь яагаад алдагдал хүлээдэг байв

 

Төрийн тарифын зохицуулалтаас болоод зорчигч тээврээс гадна дотоодын нүүрс, нефть, нефтийн бүтээгдэхүүн, барилгын болон мод модон материал, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэглэл зэрэг ачаануудыг өндөр алдагдалтайгаар тээвэрлэсээр иржээ.  Ерөнхийдөө дөрвөн төрлийн тээврээс УБТЗ жилд 50 орчим тэрбум төгрөгийн алдагдал үүрдэг.  Энэ алдагдал нь нэг талаас зардлын өсөлт нөгөөгөөс тарифын хатуу хязгаарлалтаас үүдэлтэй юм. Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах нүүрсийг УБТЗ тээвэрлэдэг. Жилдээ долоон сая орчим тонн нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцуудад хүргэдэг. 2018 онд энэ тээврээс 10.7 тэрбум, 2019 онд 12.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Нэг тонн нүүрсийг нэг км-т 38.6 төгрөгийн өртгөөр тээвэрлэдэг ч 30.5 төгрөгийн орлого олдог. Эндээс нэг тонн нүүрс тээвэрлэхэд 8.1 төгрөгийн алдагдал хүлээж байна. Багануураас Улаанбаатар хүрэх нэг тонн нүүрсний тээврийн зардал 7760 төгрөг боловч ердөө 6130 төгрөгөөр тээвэрлэж байна гэсэн үг.  Ийнхүү дөрвөн төрлийн алдагдлыг дамжин өнгөрөх ачаа тээврийн төлбөрөөс нөхөж ирсэн.  Энэ жил “ковид-19” –өөс шалтгаалан алдагдлаа ч нөхөж чадахгүйд хүрчээ.

 

Зарим ажилтанд цалингүй чөлөө, ээлжийн амралтыг нь өгч эхэлжээ

 

УБТЗ 16 мянган ажилтантай. Үүнээс есөн мянга гаруй нь ачаа тээвэр, зорчигч тээвэртэй холбоотой хөдөлгөөний ажилтан. Бусад нь эмнэлэг, цэцэрлэг, сургуульд ажилладаг байна. “Кобид-19” халдварын улмаас тус нийгэмлэгийн санхүүд учирч буй хүндрэлийг даван туулахад ажилтан бүр оролцож, цалинтай бус цалингүй чөлөө, ээлжийн амралтаа авах зэргээр асуудалд хандаж эхэлжээ.  Мөн орон нутгийн тээвэр, ачаа бараа болон улс орны бүтээн байгуулалттай холбоотой ачаа барааг яаралтай тээвэрлэхээр ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тиймээс дотоодын тээвэрт төмөрзамын тээврээс шалтгаалсан саатал гарахгүй хэмээн УБТЗ-ынхан тооцоолсон байна.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдэх хандлагатай байна

 

Мөн энэ онд УБТЗ 28.3 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу эхний саруудын тээврийн төлөвлөгөөний биелэлт 8.7 хувиар давж, 108.7 хувийн биелэлттэй байна. Дамжин өнгөрөх тээвэр болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэр буурсан ч уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн төлөвлөгөөгөө 25 хувиар илүү тээвэрлэж байгаа  гэрэлтэй мэдээлэл болж байна.  Коронавирусын халдвараас сэргийлэх үүднээс мэргэжлийн хяналтын байгууллага хилээр нэвтэрч буй галт тэрэг, чингэлгүүдийг ариутгах шаардлагыг УБТЗ-д тавьж байгаа. Тиймээс Сүхбаатар, Замын-Үүд өртөөнд ирсэн ачааны вагон бүрийг ариутгасны дараа тус байгууллагын зөвшөөрлийг үндэслэн оруулж байгаа аж. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Эрээн, Наушки өртөө рүү гарч ажилладаг технологийн бүлэг ажилтан бий. Энэ хүмүүсээ хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж, аюулгүй байдлын зааварчилгааг зөрчихгүй байх шаардлага тавьж байгааг УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албанаас онцолж байсан юм.

ЭКСПЕРТИЙН ҮГ

“УБТЗ” нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсан: Транзит тээврийн урсгал сэргэж эхэлсэн

 

-Коронавирусын халдвараас шалтгаалж транзит тээврийн орлого буурснаар алдагдлаа нөхөхөд хүндрэл үүсч байна. Цаашид тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ачаа илгээгч, зуучлалын байгууллагууд, хөрш төмөр замуудтай идэвхтэй хамтран ажиллаж богино хугацаанд тээвэрлэлтийг сэргээж хэвийн ажиллуулахад холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Гуравдугаар сарын дундаас хойш транзит тээврийн урсгал сэргэж эхэллээ. Ялангуяа БНХАУ-ын зүгээс хоногийн галт тэрэгний солилцоо 5-6 галт тэрэг, урдаас ирэх ачааны хэмжээ нэмэгдэж байна. Хоногт манайхыг чиглэсэн болон дамжин өнгөрөх чингэлгийн 400 орчим транзит тээврийн мэдээллийг Хятадын талаас өгч байна. ОХУ-ын зүгээс ч гэсэн хоногийн 5-6 галт тэрэг солилцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа.

 

Монголын төмөрзамчдын ҮЭХ-ны тэргүүн Б.Баяраа: Төмөр замын ажилчид хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах ёстой

 

-Цар тахлын үед тээврийн салбар маш их алдагдал хүлээдгийг бид харлаа. Ерөнхий сайдын гаргасан шийдвэр хувийн том хэвшлүүд хожих магадлал өндөр байгаа юм. Төрд зүтгэдэг аж ахуйн нэгжүүд хохирч байна. Тухайлбал, 5-6 сая төгрөгийн цалинтай хувийн хэвшлийн ажилчид  ХХОАТ, НДШ-ээ чөлөөлүүлэх эрх үүсч байдаг.  Төрд сая төгрөгийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүс энэ шийдвэрт хамрагдахгүй байгаа нь хэтэрхий учир дутагдалтай байна. Улаанбаатар төмөр зам ХНН нийт 16 мянга орчим ажилтантай ба 2019 онд нийт ХАОАТ-т 26.9 тэрбум төгрөг төлсөн. Ажил олгогчийн төлсөн НДШ нь 46.2 тэрбум төгрөг, ажилчдын өөрөө төлсөн, нийт 36.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нийт 109.7 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төлсөн. Гэтэл энэ их татвар шимтгэл төлдөг байгууллага өнөөдөр төрийн оролцоотой гэдэг шалтгаанаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх нь шударга бус юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.14  МЯГМАР  № 72 (6297)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12