Олон улсад халдвартай өвчтөнийг ингэж тээвэрлэдэг

2020-04-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Коронавирусын онцгой нөхцөл байдлын үед улс орнууд иргэдээ эх орон руугаа татаж байна. Энэ үеэр халдварт өвчний үед иргэдийг хэрхэн тээвэрлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс ДЭМБ-аас гаргасан халдвартай өвчтөнийг тээвэрлэх олон улсын журмыг танилцуулж байна. 

ДЭМБ-ын гишүүн 194 улс, (+2) нийт 196 улс 2005 онд гарын үсэг зурж баталсан олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт бичиг юм.

Энэ дүрэмд халдварт өвчний ялангуяа амьсгалын зам, агаар дуслаар халдварлах өвчний дэгдэлтийн үед дэлхийн аль ч улс оронд халдварын баталгаажсан тохиолдлыг тухайн иргэн оршин буй улс орны эрүүл мэндийн байгууллагаас нэн даруй эмнэлгийн тусгаарлалт, хяналтад оруулах үүрэгтэй. Халдвар шинжилгээгээр баталгаажсан иргэнийг аль ч улс орны эрүүл мэндийн байгууллага хүн амын дунд халдвар тархах, эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс урьдчилан сэргийлж халдвартай тохиолдлыг бусдаас тусгаарлана Аль ч улсын харьяат халдвартай хүнийг өөрийн улсаас гаргах үйлдэл хийх эрх улс орнуудад байдаггүй. Шинэ коронавируст халдварын цар тахлын үед олон орны эрүүл мэндийн байгууллага боломжоо шавхаж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул хөнгөн өвчтнүүдийг гэрийн тусгаарлалтад байлган хянаж байна. Гэвч энэ нь сул чөлөөтэй явуулж байна гэсэн үг биш. Тухайлбал, Япон, Солонгос, Их Британи, Франц, Герман зэрэг халдварын тархалт өндөр байгаа улсуудад онош батлагдсан ч биеийн байдал хөнгөн үед гэртээ хүрэх зам мөрийг нь нарийвчлан зааж өгөхөөс эхлэн гэрийн карантинд байх бүхий л хугацаанд тухайн хүнд өдөр бүр хүнс, зайлшгүй шаардлагатай эм хэрэгслийг тогтмол хангаж үүдэнд нь хүргэх, хог хаягдлыг нь тусгай уутанд авч устгалд оруулж байна.

Улс орнууд өөрийн иргэдээ тусгай чиг үүргийн онгоцоор татан авах ажил дэлхий даяар үргэлжилж байна. Нисэх онгоц болон бусад төрлийн тээврийн хэрэгслээр иргэдийг авах ажлыг зохион байгуулахдаа тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт оруулах буюу суулгах цорын ганц шалгуур нь “халдваргүй байх” явдал юм. Зорчигч нэг бүрээс эрүүл мэндийн асуумж бөглүүлж, биеийн халууныг хэмжиж онгоцонд оруулж байгаа нь чухамдаа халдваргүй гэдгийг нотлох зорилготой. Энэ нь бусад хүний эрүүл мэнд, цаашилбал амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой.

Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Улс орнуудад олон улсын зорчигчдыг хилээр гаргахад зориулсан түр зөвлөмж”-д улс орнууд COVID-19 халдварын тархалтыг хязгаарлахын тулд хилийн боомтууд дээр эмнэлзүйн шинж тэмдэгтэй, өгүүлэмжтэй, сэжигтэй тохиолдлуудыг хилээр нэвтрүүлэлгүй нэн даруй бусдаас тусгаарлах ёстойг зөвлөмж болгосон.

Тухайлбал, биеийн байдал илт зовиуртай, халуурсан, халдвартай хүнтэй хавьтал болсон нь өгүүлэмжээр (тухайлбал, манай сургуулийн нэг оюутан батлагдсан, би түүнтэй номын санд ойрхон удаан суусан гэх мэт) тодорхойлогдсон тохиолдлуудыг агаарын хөлгийн бүхээгт оруулахгүй байхыг зөвлөсөн ба ингэснээр бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж байна. БНХАУ өнгөрсөн хугацаанд уг зөвлөмжийг чанд мөрдөж өөрийн орноос гадаадын сэжигтэй иргэдийг гаргаагүй байна.

Иргэдээ татаж авч байгаа улс орон бүр зөвхөн халдваргүй хүмүүсийг тээвэрлэх зарчмыг чанд баримталж байна. Тухайлбал, Япон Улсын Йокохама боомтод зогссон “Даймонд Принсесс” хөлөг онгоцонд Япон, Хятад, Америк, Канад, Австрали, Филиппин зэрэг 50 гаруй улсын зорчигчид, хөлгийн ажилтнууд байснаас халдвартай бүх тохиолдлыг хүндэрсэн бүх тохиолдлуудыг Япон Улсын эмнэлгүүдэд эмчлэх арга хэмжээг зохион байгуулж, эмчилгээний дараа тээвэрлэнэ гэдгээ улс орнууд нээлттэй зарласан. “Даймонд Принсесс” хөлөг онгоцноос зөвхөн шинжилгээний “сөрөг хариу”-г үндэслэж Солонгос, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Тайван, Австрали, Канад, Израиль, Их Британи, Филиппин, Итали зэрэг эрүүл мэндийн тогтолцоо болон эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орон иргэдээ татаж авсныг дурьдаж болно.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05