Ч.Чинбат: “Зөв амьдрах ухаан” ТББ-д 695 сая төгрөг олгосон байдаг

2020-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.  ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан.  Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Эдгээрийн зарим нь шалгагдаж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн. Тухайлбал, Г.Загдаа нь иргэн Б, М нарыг зодож, хөнгөн хохирол учруулсан хэрэгт БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. 

Мөн 2020 оны нэгдүгээр сарын 27-нд Г.Загдаад 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. Шүүхийн энэхүү шийдвэр гомдол гаргаснаар БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Гэхдээ шийтгэлийг хүчингүй болгоно гэдэг нь энэ хэрэг төгс шийдэгдсэн гэсэн үг биш. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Х-гээс Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэдэг гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс Г.Загдааг баривчилсан нь хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа юм. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүх шийднэ. "Зөв амьдрах ухаан" ТББ-д 130 гаруй иргэн, 42 хүүхэд байсан гэдэг мэдээлэл бий. Хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байна.  Хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн ТББ-д нийслэлийн харьяа Халамж, үйлчилгээний хэлтсүүдээс 2013-2019 оны хооронд 695 сая төгрөг олгосон байдаг. Тэгэхээр төр иргэдээ тухайн ТББ-д аваачаад орхичихсон зүйл байхгүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05