ЭМЯ: Коронавирусын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дэлхий дахинд 213 улсад Covid-19 бүртгэгдэж, нийт 1.8 сая хүн энэ өвчнөөр өвчилж 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна.  АНУ, Испани, Франц, Итали, Турк зэрэг улсад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. Нас баралтын түвшинд Итали улсад 12.8 байгаа бол Их Британи улсад 12.5, Белгид 12 хувьтай болжээ.

Сovid-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.13/ ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна. Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй" гэсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ““Азийн орнуудын хувьд Япон улс нэлээд анхаарал татаж байна. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад 500 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Ингэхдээ эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн ар гэрийн хүмүүс өвдөж, эмнэлгээс шалтгаалсан халдвар маягаар тархаж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас аль болох эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Манай хойд хөрш улсад халдвар нэлээд эрчтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт л гэхэд 2,186 шинэ тохиолдол бүртгэгдэж,24 хүн нас барсан. Улаан-Үдэ хотод нийт 77 хүн өвчилсөн, үүнээс 13 нь бага насны хүүхэд байна.

Эрхүү мужид 33 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь хүүхэд байна. ОХУ-д бага насны хүүхэд өвдөх нь их байгаа учраас манай улсын иргэд ч бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна. Дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 281 зорчигч орж ирж тусгаарлагдсан. Үүнээс Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд 2, Улаанбаатарт 169, ХӨСҮТ-д 20 хүнийг тусгаарласан. Эдгээр хүмүүс нь 2-3 газрыг дамжиж ирсэн эрсдэлтэй.

Эдгээр иргэдтэй хамт явж байгаад халуурч Улаан-Үдэд үлдсэн нэг иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 1,678 хүн ажиглалтад байгаа бөгөөд жирэмсэн болон зүрх, судасны өвчтэй 14 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор тэдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

иргэн
Новш юмаа
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05