Г.Батбаяр: Хоёр сарын хугацаанд 600 гаруй нислэг цуцлагдсан

2020-04-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

Covid-19 халдвартай холбоотойгоор агаарын тээвэрт гарч байгаа хүндрэлийн талаар  ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяртай ярилцлаа.

-Онцгой нөхцөл байдлаас болж агаарын тээврийн салбарт хүндрэл үүсч байна. Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Агаарын тээврийн салбарт нэлээдгүй хүндрэл гарч байна. Зөвхөн иргэдийг татан авах онцгой үүргийн нислэгээс өөрөөр олон улсын хуваарьт нислэгүүд бүрэн зогссон. Агаарын тээвэрлэгчид хоёр, гуравдугаар сард тийз буцаалтын орлого алдаж байсан бол одоо тэг зогсолт хийсэн гэж хэлж болно. Ямар ч орлогогүй мөртлөө агаарын хөлгийн түрээс, ажилчдын цалин зэргээр тогтмол зардал гардаг. МИАТ компанийн хувьд 700 гаруй ажилтнаас 100 гаруйг нь амраасан. ИНЕГ одоогоор бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Онцгой байдалд шилжсэнтэй холбоотойгоор Чингис хаан нисэх буудлыг 23:00-06:00 цаг хүртэл хааж цагийн хязгаарлалтад оруулж байна.

Хоёрдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл агаарын тээврийн компаниуд 771 нислэг хийхээр төлөвлөснөөс 203 удаа нисч 568 нислэг цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, олон улсын нислэг 73 хувиар буурсан гэсэн үг. Орон нутгийн хувьд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 28 хүртэл 316 нислэг хийхээс 261 нислэг хийж хуваарьт нислэг 17.4 хувиар буурсан. Тоон мэдээллээс харахад эхний гурван сарын байдлаар 340-360 мянган зорчигч тээвэрлэдэг байсан бол энэ жил 130 мянган иргэнд үйлчиллээ. Үүний 80 гаруй мянга нь нэгдүгээр сард байсан бол гуравдугаар сард 6000 хүн тээвэрлэсэн байх жишээтэй.

-Дамжин өнгөрөлтийн нислэг хэр байна вэ?

-ИНЕГ өнгөрөлтийн нислэгээр орлогоо бүрдүүлж төсөвт төвлөрүүлдэг. Гэтэл дамжин өнгөрөх нислэг огцом буурч байна. Энэ онд 165 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байсан бол одоогийн байдлаар 80 тэрбум болж 50-иас илүү хувь буурах хандлагатай байна.

Дамжин өнгөрөх нислэг хил хаагдсантай хамааралгүй ч агаарын тээврийн компаниудаар үйлчлүүлэх зорчигч, нислэгийн хязгаарлалттай холбоотойгоор тоо буурч байна. Оны эцэс гэхэд өнгөрөлтийн нислэгийн орлого 55-60 хувиар буурах төлөв ажиглагдсан.

-Хямралын үед олон улсын агаарын тээврийн холбоотой хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Улс орнууд  тодорхой зохицуулалт хийгээд эхэллээ?

- Олон улсын агаарын тээврийн холбооноос хоёрдугаар сард өөдрөг төсөөллөөр харахад наймдугаар сарын сүүлчээр агаарын тээвэр хуучин хэвэндээ орно гэж байсан бол одоо нөхцөл байдал улам хүндэрлээ. Энэ хүндрэл хэзээ зогсох вэ гэдгийг мэдэх боломжгүй боллоо. Ирээдүйд агаарын тээврийн дүр зураг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Олон улсын агаарын тээврийн холбоо гуравдугаар сарын дунд хүртэл хоёр янзын төсөөлөлтэй байсан. Дэлхийн агаарын тээврийн алдагдал багадаа 62-113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолж байсан бол тав хоногийн өмнө 256 тэрбум ам.доллар сүүлийн хэд хоногт алдагдал 400 тэрбум ам.доллар болж байна гэдгийг мэдэгдлээ. Олон улсын агаарын тээврийн холбооноос агаарын тээвэрлэгчид болон улс орнуудын Засгийн газарт зөвлөмж өгсөн. Улс орнуудыг агаарын тээвэрлэгчдэд гурван төрлийн дэмжлэг яаралтай үзүүлэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэхийг сануулж байна. Нэгдүгээрт, шууд хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, банкны хөнгөлөлттэй зээлд хамруулж бонд гаргахыг зөвшөөрөх, гуравдугаарт, дотоодын татвар хураамжаас чөлөөлж, хойшлуулах санаачлагыг гаргалаа. Улс орнууд эхнээсээ арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. IATA, олон улсын агаарын навигацын байгууллагаас агаарын тээвэрлэгчдийг дэмжих хэд хэдэн санаачлага, уриалга гаргаад байна.  

-Та бүхний хувьд агаарын тээвэрлэгчдийг дэмжих гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Агаарын тээвэрлэгчидтэйгээ хуралдаж тодорхой шийдэл санаануудыг Зам тээвэр хөгжлийн яам, ИНЕГ, МИАТ компани Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс тусламж дэмжлэгийг Сангийн сайдтай ярилцахаар боллоо.

Агаарын тээврийн хямрал 2021, 2022 он хүртэл үргэлжилнэ гэсэн судалгаа гарсан. Салбар дотроо бол хөөрөлт, бууралт, агаарын навигацын хураамжид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлсэн.Нислэг зогссоноос гадна тийзийн буцаалттай холбоотойгоор хамгийн түрүүнд бэлэн мөнгөний хомсдолд орж байна.  Мөн банкуудаас бага хүүтэй зээлийн дэмжлэг хүссэн. Дэлхийд шатахууны үнэ буурч байгаа энэ үед нөөцөлж авах талаар импортлогч компаниудтай ярилцаж, хүндрэлтэй үед үнийг түр хугацаанд хямд тогтоох хүсэлтийг тавилаа. Ер нь бол    нислэг сэргэх үеийн болон сэргэтэл гэсэн хоёр хувилбараар дэмжлэг хүсч байна. Олон улсын агаарын тээврийн холбооноос санал болгож байгаа бэлэн мөнгө, бага хүүтэй зээл, татварын хөнгөлөлтүүдэд хамруулах талаар асуудлаа Засгийн газарт танилцуулсан.

-Хөшигийн хөндий рүү нүүх асуудал хойшлох уу?

-Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 1 гэхэд шинэ нисэх буудал руу нүүх ёстой. Нүүхэд тээвэрлэгч компани бүрт нэлээдгүй хөрөнгө шаардлагатай.  Үүнд Засгийн газраас тусламж хүссэн.

-Урт хугацааны зээл болон түрээсийн гэрээгээр ашигладаг онгоц хэр олон байгаа вэ. Түрээсийн гэрээг хөнгөлөх, хойшлуулах асуудал яригдаж байгаа юу?

- Ер нь бол “Аэро Монголия” компанийн хоёр онгоцноос бусдыг нь түрээсээр ашигладаг. МИАТ компани 2013 онд худалдаж авсан БОИНГ 767 онгоцнуудын зээл дуусаагүй байгаа. 2022 он өнгөрч байж дуусах байх. Түрээсийн онгоцны хувьд төрлөөсөө хамаараад өөр. Хямрал дэлхий нийтийг хамарсан учраас түрээслүүлэгч байгууллага хөнгөлөлт үзүүлэх боломж хомс байна. Түрээсийн гэрээн дээр өнөөгийн нөхцлийг онцгой гэж үзэх үү гэдэг асуудал ч бий. Мөн хугацааг нь хойшлуулах дэмжлэг үзүүлж байгаа ч түрээсээс чөлөөлөх боломжгүй. Зарим нь түрээсийн төлбөрийн хугацаагаа сунгасны хүү бодогдох зэргээр хүндрэлтэй зүйлс байна.

- МИАТ компанийн  “Вoeing 737-8МАХ” онгоц зогсоолоосоо хөдлөхгүй жил гаруй болсон ч төлбөрийн асуудал тодорхойгүй байдаг. Манай улс хий түрээс төлж байна уу гэдэг эргэлзээ бий?

- Вoeing 737-8МАХ хөлгийн хүндрэл коронавирусын нөхцөл байдалтай холбоогүй.  Агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлт анхнаасаа буруу олгосон гэдгээр Америкт шалгагдаж байгаа юм билээ. Дахин гэрчилгээжүүлэх ажил удаашралтай байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэж Вoeing 737-8МАХ үйлчилгээнд гарах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. МИАТ компани Вoeing-оос дундын компаниар дамжуулан түрээсэлсэн. Гэрээ хүчинтэй хэвээр байгаа гэж ойлгож байгаа. Энэ талаар  МИАТ компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-Тусгай үүргийн нислэгээр ачаа ачих боломж хэр байгаа вэ?

- Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгээр 4099 иргэнийг эх оронд нь авчирсан байна. 1938 иргэнийг авчирч 2127 иргэнийг гадаад руу тээвэрлэлээ. Энэ тоонд Ухань хотоос оюутнуудыг авчирсан болон Ерөнхийлөгчийн Хятад руу хийсэн айлчлалын нислэг багтсан.  

Тусгай үүргийн нислэг МИАТ компанийн Боинг 767 онгоцоор хийгдэж байгаа. Энэ онгоц  ачаа, хүн тээврийн холимог онгоц учраас арваад тонн ачаа авчрах боломжтой. Эхний ээлжинд эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламжийн ачаануудыг авчирч байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

5 цаг 34 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

6 цаг 34 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

6 цаг 45 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

6 цаг 52 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

8 цаг 10 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

11 цаг 3 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

11 цаг 7 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

14 цаг 18 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

14 цаг 18 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

14 цаг 18 мин