УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар танаа

2020-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2020.04.10.

“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний амь насыг хар салхи мэт хаман авч явж байгаа тухай дуулдах юм. Харин Төв Азийн ядуу буурай жижигхэн Монгол Улс бусдаас танагтай явааг дэлхий өнөөдөр бишрэн харж байна. Энэ бол Улсын Онцгой комиссын бие бүрэлдэхүүний дайчин шуурхай ажиллагаа,эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн ажилтан ажилчдын ач буян. Сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын комиссыг оновчтой удирдлагаар ханган чадамгай удирдаж, сайд Сарангэрэл салбарынхаа хамт олныг чадварлаг зохион байгуулж, төр засгийн эрх баригчдын анхаарлыг тэр зүгт хандуулан дэмжлэг авч, тэдний бодлого шийдвэрийг аюулт өвчний эсрэг овсгоолог чиглүүлж, өөрсдөө санал санаачилга, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн үр дүн хэмээн үзэж ахмад сэтгүүлчид бид гүнээ талархаж байна.

Ө.Энхтүвшин, Д.Сарангарал нартай Монголын сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж Монгол Улсад чөлөөт сэтгүүл зүйг үүсгэж хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж явснаа ахмад сэтгүүлчид бид энэ цаг дор дурсан бахархаж Та бүхний өнөөдөр зохион байгуулж байгаа нөр их ажлыг тань дэмжиж байна.Та нараар уламжлан Монгол орны өнцөг булан бүрт аюулт өвчнийг сөрөн зогсож, сэрэмжлэн сэргийлэх, эмчлан эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэн, сувилагч асрагч, ажилтан албан хаагчид, ялангуяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, мөн Улсын Онцгой Комиссын бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлж тусгай чиг үүргийн салбаруудаа ухаалаг бодлого, оновчтой шийдвэр, шуурхай удирдлагаар хангаж,улам эрмэг зоримог, эрч хүчтэй, сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье.

Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэгт ахмад сэтгүүлчид бид сэтгэл зовниж байна.Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдлийг хохирол багатай даван туулах болно. Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Иймд манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид атгасан гар шиг эв нэгдэлтэй байж хамтарч ажиллахыг ахмад сэтгүүлчид бид уриалж байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05