Манай энхийг сахиулагчид манлайлсаар байна

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Исламын бүгд найрамдах Афганистан улсад  явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны бүгд найрамдах Герман улсын  Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай биелүүлж буй тухай мэдээ ирүүлжээ.

Дэд хурандаа Э.Билэгсайхан захирагчтай тус цэргийн багийнхан үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэхийн сацуу эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлахад олон бүтээлч ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор байна.

Тэд “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Мармал баазын аварга шалгаруулах-2020” тэмцээнд 25 километрийн маршид гүйж, хэд хэдэн төрөлд нь амжилт үзүүлжээ. Тухайлбал, Нидерланд улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас зохион байгуулсан “Хүчирхэг залуу” тэмцээнд АНУ, ХБНГУ, Хорват, Гүрж, Белгийн вант улсын цэргийн багуудтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс ахмад Б.Банзрагч /Зэвсэгт хүчний 150 дугаар анги/, дэслэгч Г.Гантулга /Зэвсэгт хүчний 084 дүгээр анги/, ахлагч А.Биндэрьяа /Зэвсэгт хүчний 032 дугаар анги/, ахлагч А.Батбаяр /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/ нарын баг хоёрдугаар байрт шалгарсан байна. Тэргүүн байрт Белгийн вант улс, гуравдугаар байрт АНУ, тусгай байрт ХБНГУ-ын баг тамирчид тус тус шалгарсан аж.

Мөн Румын улсын цэргийн багаас зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ХБНГУ, Бельги, Гүрж, Нидерланд, Латви, Унгар зэрэг орны цэргийн алба хаагчидтай өрсөлдснөөс дэслэгч Г.Гантулга /Зэвсэгт хүчний 084 дүгээр анги/ ахлагчтай, ахлагч А.Биндэрьяа /Зэвсэгт хүчний 032 дугаар анги/, дэд ахлагч Б.Батмөнх /Зэвсэгт хүчний 123 дугаар анги/, дэд ахлагч Ц.Мөнхболд /Зэвсэгт хүчний 338 дугаар анги/ нарын баг оёрдугаар байрт шалгарсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05