“Ажлын байраа хадгалахын тулд бүх хүчээ дайчилж байна”

2020-04-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

ТВ-9 телевизийн эрхлэн гаргадаг “Монгол коммент” нэвтрүүлгээр төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал зөрчигдөж буй талаар Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийснийг хөндөж ярьсан юм. Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Баяраатай ярилцлаа.

 

-Дэлхий нийтэд тархсан коронавирусаас шалтгаалан Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн хямралын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөд хэрхэн хамруулах талаар хэлсэн.  Үүнд төмөр замчид хамрагдахгүй байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Энэ талаар тодруулаач?

-Улс орон битгий хэл дэлхий нийтийг хамарсан ийм эрсдэлтэй үед ихэнх ачааллыг тээврийн байгууллага үүрдэг. Хүмүүсээ татан авч ирэхээс эхлээд, хүнсний хэрэгцээ гээд эрсдэл бүхий нөхцөл байдалд ажиллаж, хамгийн түрүүнд эрсдэлд ордог юм байна. Өмнө нь ийм нөхцөл байдал үүсч байгаагүй учраас өмнө анзаардаггүй байж. Онцгой нөхцөл байдлын үед хөл хорио тогтооход бүх салбар зогсонги байдалд орж, ачаа тээвэр л ажиллаж байна. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг бохир өнцгөөр харвал, хувийн том хэвшлүүд хожих магадлал өндөр байгаа юм. Төрд зүтгэдэг аж ахуйн нэгжүүд хохирч байна. Тухайлбал, 5-6 сая төгрөгийн цалинтай хувийн хэвшлийн ажилчид  ХХОАТ, НДШ-ээ чөлөөлүүлэх эрх үүсч байдаг.  Төрд сая төгрөгийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүс энэ шийдвэрт хамрагдахгүй байгаа нь хэтэрхий учир дутагдалтай байна.

-ААН-ийг төрийн болон хувийн хэвшил гэж ялгаварлалгүйгээр НДШ-ээс чөлөөлж өгөхийг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм уу?

-Улаанбаатар төмөр зам ХНН нийт 16 мянга орчим ажилтантай ба 2019 онд нийт ХАОАТ-т 26.9 тэрбум төгрөг төлсөн. Ажил олгогчийн төлсөн НДШ нь 46.2 тэрбум төгрөг, ажилчдын өөрөө төлсөн НДШ нь нийт 36.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нийт 109.7 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төлсөн. Гэтэл энэ их татвар шимтгэл төлдөг байгууллага өнөөдөр төрийн оролцоотой гэдэг шалтгаанаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх нь шударга бус юм. Үүргээ биелүүлдэг, ажлын хүндийг үүрдэг хамт олонд төр өгөөжөө өгөх ёстой. Тийм учраас ААН-ийг төрийн болон хувийн хэвшил гэж ялгаварлалгүйгээр НДШ-ээс чөлөөлж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардан шаардлага хүргүүлж байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд хэр их алдагдлыг үүрч байсан бэ?

- Төрийн оролцоотой ч улсаас татаас авалгүйгээр жилд 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг өөрсдөө хүлээдэг. Шинэ коронавирусын халдварын улмаас он гарсанаас хойш 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Цар тахлын үед тээврийн салбар маш их алдагдал хүлээдгийг бид харлаа.

-Одоогоор хэчнээн хүн ажлын байрны цомхотголд өртөх эрсдэлд ороод байна вэ?

-УБТЗ-ын 400 гаруй цэцэрлэгийн багш, их дээд сургууль, МСҮТ-ийн 200 гаруй багш, урлаг, аялал жуулчлалын салбарын 100 гаруй ажилчид сул зогсолт хийж байна. Нэг ч ажлын байрны цомхотгол хийхгүйн тулд хөдөлмөрийн зохион байгуулалт хийн ажиллаж байна. Зарим ажилчдын ээлжийн амралтыг өгч, танаж болох бүхий л зардлыг хэмнэж, нэн шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа боловч нөхцөл байдал цаашид хүндрэн ажлын байрыг хадгалах оролдлого бодит байдал дээр хэрэгжихэд хүндхэн болоод байна.

-Нөгөөтэйгүүр, ажилчид ажлын байрны дарамтад их өртдөг гэлээ?

-Сүүлийн жилүүдэд хөдөлмөрлөх эрхийн зөрчил өсөж, гишүүдийн гомдол, санал ихээр гарах болсон. Бид эерэг хандлага, шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга хүргүүлж, түншлэлийн боломжит бүх л арга хэлбэрийг авсаар ирлээ. Гэвч бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, гүтгэх, нууцаар бичлэг хийж цацах, тагнах чагнах, дарамт үзүүлэх, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийг гутаах зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг их явуулж байна.  Иймээс Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо эдгээр асуудлыг арилгахын төлөө хатуу тэмцэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.8  ЛХАГВА  № 68 (6293)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05