Б.Эрдэмбулаг: Зорилтот зах зээлтэй үйлдвэрлэгч тул одоогоор хямарсан зүйл алга

2020-04-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

 

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор  Малайзын сайн чанарын модоор евро стандартын тодотголтой цонх, хаалга үйлдвэрлэдэг “Зууны интерьер” компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэмбулагийг урьж ярилцлаа.

 

-Компаниа хэрхэн үүсгэн байгуулж байв. Яагаад цонхны бизнест хөл тавихаар болсон юм бэ?

-Анх 2002 онд МУБИС-ийн дүрслэх урлаг, дизайнерын ангийг төгсөөд компаниа үүсгэн байгуулж байлаа. Тэр үед одоогийнх шиг хөгжил, сайхан интерьер дизайнтай цонх хаалга хийдэг үйлчилгээ байсангүй. Анх зах зээлд үнэтэй, чанартай байдаг цонхыг үйлдвэрлэе гэж эхэлж байсан ч үүнийг тэр болгон хүмүүс хийгээд байдаггүй байсан учраас, судалгаатай, үндэслэлтэй, бизнесээ өргөжүүлбэл маш том массын зах зээлд тоглогч болох боломжтой юм байна гэж үзсэн юм.

-Гарааны бизнесээ эхэлж байхад саад бэрхшээлээс эхлээд, шантрах үе гарна биз?

-Анх ганцаараа эхэлж байлаа. Одоо 30 гаруй ажилтантай үйлдвэртэй болсон. Бизнесээ эхэлж байхад түрээсийн байранд дансандсаа 4.6 сая төгрөгтэй байсан. Захиалагчийн хугацаа, хүсэлд нь тааруулж ажлаа хийдэг байсан учраас өөрийнхөө хүчинд тааруулж, их олон хоногоор нойргүй ажиллах үе олон. Одоо мод, модон эдлэл боловсруулах чиглэлээр улсдаа нэлээд дээгүүрт тооцогдохуйц, өөрийн гэсэн өвөрмөц хэв шинж чанартай, дахин давтагдашгүй брэнд  бүтээгдэхүүнтэй болсон байна. Манайх модон вакум цонхны гадна талыг металл гадаргуутай болгож, хамгийн сүүлийн үеийн технологиор европ стандартын цонхыг үйлдвэрлэдэг. Би олон ажилчинтай байхыг хүсдэггүй. Чанартай, цөөн тооны хүнтэй хамтран ажиллахыг хүсдэг. Юмны бага нь чанартай байхыг эрхэмлэдэг гэх үү дээ. Олон хүнтэй байхын хэрээр  нарийн технологи алдах эрсдэл бий.

-Цонхны зах зээл өрсөлдөгч ихтэй байх. Манайд энэ төрлийн бизнес эрхлэгч хэр их байдаг юм бол?

- Манайх шиг ийм уур амьсгалтай орчинд хамгийн их дулаан тусгаарлаж чаддаг материал. Тэр утгаараа зөвхөн модон цонхны бизнесийг сонгож авчихаад үүнийгээ судлаад, хөгжүүлээд, брэнд болгоод явж байна. Манайхтай яг ижил төстэй компани байхгүй. Хятадад үйлдвэрлээд  Монголд оруулж ирсэн тохиолдол хэд хэд байгаа. Манай компани бол эдгээрээс ядгарах гол онцлог нь Малайзын улаан дүб модоор хамгийн өндөр зэрэглэлийн үнэтэй Монголын орчин нөхцөлд тохирсон модон вакум цонх хаалгыг дотоодын зах зээлдээ үйлдвэрлэдэг. Түүхий эдээ гадаадаас импортолж авна. Мөн дотоодынхоо нөөц бололцоог ашиглахыг эрмэлздэг. Хамгийн сайн чанарын модыг Малайзаас авч ирж боловсруулан дээд зэргийн чанартай Евро стандартын цонх, хаалгыг үйлдвэрлэж байгаагаараа бусад энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдээс ялгаатай.

-Хуванцар вакум цонхыг манайхан их хэрэглэдэг. Түүнээс ямар ялгаатай юм бэ?

- Хуванцар цонх 18-24 хувийн чийгшилтэй орчинд хэрэглэгдэх ёстой бүтээгдэхүүн юм. Хаврын улиралд ердөө л зургаан хувийн чийгшилтэй, дэлхийн өөр хаана ч байхгүй хуурайшилттай нийслэл бол манайх. Тэгэхээр хуванцар цонх нь чийгшлээ хадгалж чаддаггүй. Чийглэгээ алдахаар хуванцар чанараа алдаад, хатуу шил шиг болоод хугарчихдаг. Энэ нь материал муудаа биш. Зөвхөн хаана хэрэглэх вэ гэдгээ л судлах хэрэгтэй. Хуванцар вакум цонх 3-4 жил болоод л резин солиулах гээд байдаг. Тэр нь үнэндээ резин биш. Хуванцар нь агшилт өгөөд байгаа хэрэг.

-Харьцангуй эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дүн өвлийн хүйтэнд иргэдийг бухимдуулдаг асуудал барилгын цонх байдаг. Цонхны чанар, үндэсний үйлдвэрлэлийн хөгжил ямар түвшинд байна бэ. Чанарт дэвшил гарч байна уу?

-Одоогоос 10 жилийн өмнө ч бид үйлдвэрлэлээ явуулж л байлаа. Тэр үед дэлхий яаж үйлдвэрлэдэг жишгийг эрэлхийлдэг байсан бол өнөөдөр манай улсын нөхцөл байдалд ийм бүтээгдэхүүн тохирох технологийг  өөрсдийнхөө олон жилийн турш судалсан судалгаан дээрээс гаргаж ирсэн. Яагаад гэхээр мод гэдэг өөрөө хамгийн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, манай монголчууд л түүнийхээ үнэ цэнийг төдийлөн мэддэггүй. Тансаг зэрэглэлийн, зөвхөн тухайн хүний хүсэл сонирхолд л тааруулж хийсэн болохоор цор ганц гэдэг утгаараа зах зээлийн ханшнаас дунджаас дээгүүр байдаг. Мкв нь 450-750 мянган төгрөгийн хооронд байдаг.  Малайзын дүб мод нь өөрөө их онцлогтой. Маш хатуу ясан бүтэцтэй, хулсны төрлийн мод байдаг. Тэр модоор цонхны дотор талыг бүрж хийвэл цонх нь 70 жил эдэлгээ даана. Гадна талаасаа цэвэр металлаар бүрэлдсэн байдаг. Мөн үйлчлүүлэгчид цонхтойгоо тохируулаад дахин давтагдахгүйгээр хаалга, тааз, бусад бүх тавилгаа ч биднээр хийлгэдэг. Тэр нь манай компанийн гол амин сүнс юм. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж л манай компанийн амжилтын гол түлхүүр. Зах зээл маань маш жижигхэн. Хэрэглэгчдийн ам дамжсан маркетинг их чухал. Нэг ч гэсэн хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг 100 хувьд хүргэх нь бидний баримталдаг гол зарчим. Улирлаас шалтгаалан хавар, намартаа хийсэн бүх бүтээгдэхүүндээ өөрсдөө очиж тохиргоог нь хийж өгдөг. Хэрэглэгчиддээ заавар зөвлөгөөг тогтмол өгдөг. Олон жилийн судалгааны үндсэн дээр манай бүтээгдэхүүн Монголын уур амьсгалд бүрэн зохицсон, зах зээлд нийцсэн технологи боллоо гэж үзэж байгаа. Одоохондоо манай компанийн хувьд мөнгө олох нь чухал биш, олонд танигдсан, дотооддоо үйлдвэрлэдэг брэнд үүсгэх нь чухал гэсэн зорилгын хүрээнд ажиллаж байгаа.

-Импортоор оруулж ирсэн цонх, хаалга зах зээлийн 35-40 хувийг эзэлж байна. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын бүх хэрэгцээг хангах боломж бий юу?

-Мэдээж манай зүгээс нөөц бололцоо хангалттай бий. Харин монголчууд маань яг ийм технологиор хийгдсэн цонхыг нийтээрээ хэрэглэнэ гэдэг боломжгүй. Юмс бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэ, өөрийн гэсэн хэрэглэгчтэй байх ёстой. Нөгөөтэйгүүр босож байгаа өртөг нь зах зээлийн дунджаас дээгүүр өртөгтэй учраас 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тэр бүр хэрэглэж чадахгүй. Дэлхий дээр ч энэ төрлийн зах зээл янз бүрийн барилгуудад тааруулаад хийгдэх биш, өөрийн гэсэн хэрэглэгчдэд тааруулж тансаг зэрэглэлд үйлдвэрлэдэг болохоор их үнэ цэнэтэй. Дээрээс нь модон цонх нь маш их дизайн авдаг. Зах зээл юуг хүснэ бид түүнийг үйлдвэрлэхийг эрмэлздэг. Нөгөө талаар эко, байгальтайгаа ойртох боломжийг олгодог.

Сүүлийн үеийн чиг хандлага бол цонх, хаалга нь модон эко байхаас гадна шал, шат тэр ч бүү хэл тааз нь хүртэл цонхон дизайныг сонгож захиалдаг болсон. Цонх нь барилгын дотор интерьерт нөлөөлдөг хамгийн эхний сонголт байдаг.

-Коронавирустэй холбоотойгоор зарим бизнесийн үйл ажиллагаа  зогсонги байдалд орлоо. Ийм үед танайх хүндрэлийг хэрхэн даван туулж хариу арга хэмжээ авч байгаа вэ?

-Одоо улирлаа дагаад ажил ихэсдэг үе. Зорилтот, чиглэсэн зах зээлтэй учраас ажил нэлээд ихэсч байна. Гол нь ийм үед ажилчдынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах үүднээс үйл ажиллагаагаа зогсоох эсэхээ нөхцөл байдлыг харж байгаад  шийдвэрлэнэ. Түүнээс биш захиалга, үйлдвэрлэлт хэвийн хэмжээнд явдгаараа явагдаж байгаа.

- Өөрийн гэсэн онцлог шинжтэй, дотооддоо танигдчихсан брэндийн хувьд дэлхийн зах зээлд танигдах бодол байгаа юу. Гарах боломжоо судалж эхэлсэн үү?

-Мөн АНУ-д салбар үйлдвэрээ нээе гэж гурван жилийн өмнө дөрвөн удаа очиж уулзалт хийж ярилцаж, боломжуудыг судалсан. Болохгүй зүйл байхгүй. ОХУ-ын хувьд манай энэ технологиор хийгддэг цонх нэвтрээгүй. ОХУ яг бидэнтэй адил уур амьсгалтай, цонхонд маш их ач холбогдол өгдөг ард түмэн. Цонх хаалгаа Монголдоо үйлдвэрлээд экспортолбол манай компанийн хувьд  тийм ч ашигтай хувилбар биш гэж үздэг. Яагаад гэхээр үйлдвэрлээд бэлэн болчихсон нэг цонх нь маш хүнд жинтэй. Тиймээс үйлдвэрлээд бэлэн болгоод, эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр экпортолбол  гарах тээврийн зардал маш өндөр. Тэгэхээр гаднын улсуудад энэ технологиор салбар үйлдвэрээ байгуулаад, тухайн улсын зах зээлд цонхоо үйлдвэрлэх нь оновчтой сонголт гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.8  ЛХАГВА  № 68 (6293)

 

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

2 цаг 38 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

6 цаг 43 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

6 цаг 43 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

6 цаг 43 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

19 цаг 4 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

22 цаг 29 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

22 цаг 35 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин