1072 хувьцаа авна зарна гэсэн цахим мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа

2020-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

“Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг олгох гэж буйтай холбоотойгоор долоо хоног бүрийн даваа гарагийн ээлжит мэдээллээ өчигдөр хийлээ. Энэ удаа коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  зайн технологийг ашиглан компанийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн юм. Гуравдугаар сарын 30-наас энэ  сарын 4-ны хооронд 18001072 утсаар 1840 хүн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авчээ. 280 иргэн 1072 мэдээллийн төв дээр ирж мэдээлэл авсан байна. Ингэснээр нийтдээ 29413 хүн өөрийн биеэр мэдээлэл авч, харин лавлах утсаар 70795 хүн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт “Сүүлийн үед 1072 хувьцааг цахим орчинд зарна, авна гэсэн худал мэдээлэл газар авч байна. Тэдгээр мэдээллүүдийг цацагдсан дариуд холбогдох байгууллага ЦЕГ-д өгч шалгуулсан. Хэд хэдэн хуурамч хуудсууд хандалтаа өсгөхийн тулд ийм үйлдэл хийсэнд холбогдох арга хэмжээг авсан. Иргэддээ анхааруулахад иймэрхүү худал ташаа мэдээлэлд автахгүй байх, иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж байхгүй гэдгийг хатуу сануулъя.”Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа зарах боломжтой болно. Одоогоор хаалттай хувьцаа тул зарах боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны “1072 хувьцаа мэдээллийн төв” пэйж хуудаснаас авахыг анхааруулмаар байна” гэлээ.

Өмнө нь өгөөж хэлбэрээр олгогдож байсан буюу 2011 онд 615 мянган хүн 4.8 тэрбум төгрөгийг ЭМДШ-д суутгасан байна. Тухайн жилийн ЭМДШ 8040 төгрөг байсан. 2011,2012 оны сургалтын төлбөрт 278258 оюутан 500 мянгаас нэг сая төгрөгийг сургалтын төлбөрт суутгаж байсан. Үүний нийт мөнгөн дүн нь 137 тэрбум төгрөг болсон байна. Мөн 322 мянган ахмад настан 322 тэрбум төгрөгийн хувьцааг Засгийн газарт заржээ. Нийтдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 2011-2016 оны хооронд 826 тэрбум төгрөгийг иргэдэд өгөөж хэлбэрээр олгосон байна. Тэгвэл энэ удаа цар тахалтай холбоотойгоор хил хаасан, гадаад худалдаа хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор иргэдэд очих бэлэн мөнгө дотоодод бараа үйлчилгээнд зарцуулагдаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно гэсэн судалгаа гарсан талаар танилцууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05