Сэтгүүлзүйн салбар, хүүхдийн төлөөх байгууллагууд нэгдэж ажиллана

2020-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Туул

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр МСНЭ, “Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн” хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, "Хүүхэд бүрийн төлөө” уриан дор хүчирхийллийн эсрэг нэгдэж, дуу хоолой, хүчээ нэгтгэн хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.  Хуралд оролцогчид “Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд маань насан туршийн хохирогч болсоор байна” гэдгийг онцлов. 

2019 онд 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

Мөн “Төр засгийн зүгээс  хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчин сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлын зарим  үр дүн гарч байгаа хэдий ч гаргасан хууль тогтоомж, дүрэм, журам, үндэсний хөтөлбөр, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн тайлан, дүн шинжилгээ газар дээрх нөхцөл байдлаас зөрүүтэй, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй улс орон  орчныг бүрдүүлэх, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ зэрэг ажлууд  төдийлөн үр дүнд хүрэхгүй байна” гэв.

       Тоон мэдээлэл дурдвал жил ирэх тусам хүчирхийлэлд өртсөн хүүхэд багачуудын тоо өссөөр байгааг албаныхан дуулгав. Тухайлбал:

•           2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 481 гарч, 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон бөгөөд  сурагч 1137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ.  

•           2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 86 гарсан бөгөөд 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Мөн оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан зургаан хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Энэ бүх тоон мэдээлэл монгол иргэн бүрийн, эцэг эх бүрийн санааг зовоож байна. Тиймээс хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох шаардлагатай байна гэв.  Энэ зорилгын хүрээнд дээрх хоёр байгууллага нэгдэж, хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхээр болжээ.

 “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь хамтын ажиллагааны хүрээнд  хүүхэд хүчирхийлсэн мэдээ мэдээллийг бэлтгэн, хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар түгээх, шинэ контентыг боловсруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг бэлтгэх явцдаа хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, ажилтнууд хохирогч-хүүхдийн эрхийг дээдлэх, мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлэхийг уриалан хамтран ажиллах, уулзалт хэлэлцээр, гарц гаргалгааг ярилцах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг дурдав.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05