Алдарт эхийн одонтой ээжүүд хилчдэд талархалаа илэрхийлэв

2020-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Дэлхий дахинд дэгдээд байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчдад сэтгэлийн болон эд материалын тусламж дэмжлэгийг ард иргэд, пүүс компани өргөсөөр байна. “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас өнөөдөр хилчид, хилчдийн хүүхдүүдэд зориулан тоглоом, эд материалын тусламжийг гардуулан өгөв.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхтуяа, “Манай ТББ-тай хамтран ажилладаг Нидерландын олон улсын байгууллагаас ирүүлсэн хүүхдийн тоглоом, эд материалиас дээжлэн халуун цэгт ажиллаж байгаа хилчдэдээ сэтгэлийн дэм болгон гардуулан өгч байна. Миний бие өмнө нь хил дээр очиж үзэж байсан. Хилчин эмэгтэйчүүдийн хийсэн хоолыг идэж, амьдрал ахуйтай нь танилцаж явлаа. Эх орны тушаалаар та бүхэн томилгоогоор ажилладаг. Халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдад, зөв бодлого шийдвэр гаргаж байгаа төр засагтаа монголчууд баярлаж, эрвийх дэрвийхээрээ туслахыг хүсч байна. Яг энэ онцгой нөхцөл үүссэн цаг үед өвчтэй, зовлонтой, гадаад, монгол хүн гэж ялгалгүйгээр хамгийн түрүүнд хилчид эх орондоо тосон авч байна. Иймээс бид хилчдийнхээ ажилд бага ч атугай хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ юм. Манай улсад 200 гаруй мянган алдарт эхийн одонтой ээж байдаг. Энэхүү сэтгэлийн тусламж эдгээр ээжүүдийн цагаан сүүний дээж юм шүү. Бид цаашид Хилчин эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана. Ингээд хилчдийнхээ ариун үйлсэд амжилт хүсье” гэсэн юм.

 

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05