“Олимпийн наадам хойшилсон ч өрсөлдөөнд өөрчлөлт орохгүй”

2020-03-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Олон оронд тархаад байгаа коронавирусын улмаас хөл хорио зарлаж олимпийн наадам хойшилж, спортын олон тэмцээн уралдаан цуцлагдаад байгаа билээ. Харин манай тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж байгаа талаар холбогдож асуулаа.

 

Б.Мөнгөнтуул /Шатрын их мастер/:

ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАД ХОЙШЛОГДСОН

-Интернетээр дасгалжуулагчтай холбогдон гэртээ бэлтгэлээ хийж байна. Шатрын ном, программ ашиглан хийдэг. Олон улсын болон дотоодын тэмцээнүүд хойшилсон. Монголын шатрын холбоо анхны цахим багийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ сарын 17-28-ны хооронд хоёр шаттай зохион байгуулагдсан  тэмцээний финалын тоглолт өнгөрсөн бямба гаригт өндөрлөсөн. Манай шатрын спортын онцлог нь гэртээ болон цахим орчинд бэлтгэлээ хийх боломжтойгоороо одоогийн нөхцөлд давуу тал болж байна. Энэ сарын УАШТ-ний хагас шигшээ, ирэх сард болох  УАШТ, энэ сард Улаан-Үдэд болох байсан олон улсын тэмцээнүүд хойшилсон. Мөн манай спортын хамгийн том тэмцээн болох хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн шатрын олимпиад 2021 онд болохоор хойшлогдсон.

 

Л.Одгэрэл /Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Олимпийн зэрэглэлийн шүүгч/:

“ТОКИО-2021” ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛНО ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

-Хэдий бид хил хязгаар, ёс заншлаар ялгаатай боловч дэлхий дээр хамтдаа оршин буй хүн төрөлхтөн гэдгийг энэ цар тахлын тархалт хангалттай мэдрүүлж, Олимпийн наадам гэдэг дэлхийн хүн төрлөхтнийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг, аугаа зүйл гэдгийг харуулж банйа. ОУХӨХ, АХӨХ-өөс гаргасан хуваарьт тэмцээнүүд бүгд цуцлагдаад байна.  Коронавирусыг ялан гарсны дараа шинэ хуваарь төлөвлөгөөг батлан гаргах болно. Тиймээс тамирчдын хувьд дараа дараагийн тэмцээндээ оролцож Олимпийн эрхийг авах бүрэн боломжийг олон улсаас гаргах нь тодорхой гэж бодож байна. Мэдээж тамирчдын бүх бэлтгэл төлөвлөгөөнд өөрчлөлт орох нь тодорхой. Мөн хэр хүнд нөлөөлөх талаар дасгалжуулагч илүү мэдээллийг өгөх байх. Гэхдээ дэлхий нийтээр хөл хорио тогтоож олон улс оронд ялгаагүй л бэлтгэл сургуулилтыг хориод байгаа. Тиймээс “Токио 2021”-д өрсөлдөөн илүү явагдана гэж үзэж байна.

 

Ц.Хосбаяр /“Алдар” спорт хорооны дасгалжуулагч/:

БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА

-Шинэ коронавирус гарсан нь тамирчид, дасгалжуулагчид төдийгүй бүх  салбарт маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Спортын салбарт том цохилт болчихлоо. Олимпын наадам хойшилсон нь нэг талдаа харамсалтай. Гэхдээ зарим талаар бас боломж гарч байгааг үгүйсгэх аргагүй. Өндөр эрчимтэй, ачаалалтай бэлтгэл хиих ёстой тамирчид маань бэлтгэл сургуулилт хиих бололцоогүй болчихлоо. Гэхдээ гэртээ ямар ч байсан формоо хадгалах хэмжээнийбэлтгэл хийх хэрэгтэй учраас бэлтгэл сургуулилтаа тодорхой хэмжээнд хийж байна. Бэлтгэлийн тодорхой циклүүдийг өөрчилж хувийн бэлтгэл рүү нь голлосон бэлтгэл хийж байна. Хөл хорио тогтоогдоогүй бол зүүн Азийн аварга, Ази тивийн аварга, мөн дэлхийн цомын цуврал гэсэн гурван тэмцээнд оролцохоор бэлтгэл  хийж байсан. Гэвч цар тахлаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшилсон.Тиймээс төр засгийнхаа шийдвэрийг биелүүлж, бэлтгэл сургуулилтаа гэр гэртээ өөрийнхөө хэмжээнд хийж байна.

 

Х.Одхүү /“Netcom” клубын тамирчин, ОУХМ/:

ДАРТС БОЛ ОРЧИН ГОЛОХГҮЙ ТОГЛОЖ БОЛДОГ СПОРТ

-Тамирчин хүн бүр өөр өөрсдийнхөө бэлтгэлээ хийж улам сайжрахыг хичээж байгаа байх. Дартсын спорт бол бусад спортыг бодвол гэртээ, ажил дээрээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж болно. Хэдий өөр хүнтэй өрсөлдөж байгаа юм шиг харагдаж байгаач зөвхөн өөрөө өөртэйгөө тоглодог спорт юм. Миний хувьд энэ хорио цаанаасаа бэлтгэл сургуулилтаа улам шаргуу хий гэж цаг гаргаж өгч байгаа юм болов уу гэж бодон хийж байгаа. Энэ жил мэргэжлийн дэлхийн аваргын эрх авах 12 тэмцээнд хүчээ үзэж эхний дөрөвт багтахын төлөө бүхнээ зориулна гэж бодож байна. Мөн Хятадад зохиогддог хамгийн том олон улсын нээлттэй цуврал тэмцээнүүдийг алгасахгүй оролцоно. Учир нь сүүлийн таван жилийн тэмцээнүүдэд рейтингээрээ наймдугаар байр эзэлсэн. Мөн халдварт өвчин дарагдвал АДА дэлхийн цом, Ази номхон далайн орнуудын аварга гээд олон тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Манай дартсын спорт сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж, олон шинэ тамирчид орж ирсэн. Хамгийн сүүлийн сарын чансаанд гэхэд 250 орчим тамирчид мэргэжлийн түвшинд оролцсон. Дэлхийн дартсын тамирчид нойлын цаас самбарын голд тогтоогоод голын нүхэнд гурван сумаа зоох, Бухын нүдэнд 3-5 минутанд шидэж гурван сумаараа зоох зэргээр 501 онооноос цөөн сумаар дуусгасан бичлэгээ цахим орчинд тавьж, бусдыгаа уриалсан челленж явуулж байгаа.

 

Б.Пүрэвжав /Таеквондогийн хар бүс хоёр дантай, спортын мастер/:

“COVID-19” ХАЛДВАР НАМДАХААР ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОНО

-Миний хувьд бэлтгэлээ гэрийн нѳхцѳлд тогтмол хийж байгаа. Тэмцээн уралдааны хувьд дотооддоо зохиогдох улсын аварга, болон бусад олон тэмцээнд оролцох тѳлѳвлѳгѳѳтэй байлаа. Ѳвчний дэгдэлт намдахаар зарим тэмцээнд оролцоно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.31  МЯГМАР  № 62 (6287)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05