Солонгос явах иргэд хоногийн 100 мянган вонн төлнө

2020-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дөрөвдүгээр сарын 2-нд  Сөүл, дөрөвдүгээр сарын 3-нд Токио руу тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татан авах бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ онгоцоор өмнө нь Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж, дугаарлаж, бүртгүүлсэн иргэдээ татан авна. Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбулаас ирэх иргэд Элчин сайдын яамд дээр бүртгэл хийлгэсэн. Тухайн иргэдийг авчрахад нэг онгоц хангалтгүй байсан. Жишээлбэл, Сөүлийн Элчин сайдын яам дээр 500 гаруй иргэдийг бүртгэж байсан. Иймээс тухайн үед бүртгүүлсэн хэр нь эхний ээлжийн онгоцод багтаагүй хүмүүсийг энэ удаад татан авна. Гуравдугаар сарын 16-нд Токиогоос эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэнийг авсан. Тухайн үед ЭСЯ-нд 750 хүн бүртгүүлж байсан. Одоо дөрөвдүгээр сарын 3-нд  ирэх иргэд өмнө нь бүртгүүлчихсэн байсан. Тухайн зорчигчидтой нэг бүрчлэн холбогдож билетийг нь баталгаажуулж байна.

Өнөөдрийн байдлаар 45 газар нутгаас 5600 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. БНСУ-д очих хүсэлт гаргасан иргэн олон байгаа тул МИАТ компанитай яриад зохицуулалт хийхээр болсон. БНСУ-д байнга оршин суудаг бол гэртээ 14 хоног тусгаарлагдана. Харин түр хугацааны визтэй бол очингуутаа 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлагдсан хугацаанд хоногийн 100 мянган вонн төлнө. Хэрвээ тусгаарлагдах дэглэмийг зөрчих юм бол визийг нь цуцлах, албадан нутаг буцаах болно гэдгийг БНСУ-ын Онцгой байдлын газраас анхааруулсан байгаа” гэлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “14 хоногийн хугацаа нь дуусаад гэрээр дэглэм барих ёстой хүмүүсийг тусгаарлах байрнаас гаргасан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад Улаанбаатарт ирсэн нэг нөхөр хоёр, гурав хоног архидсан. Энэ хүнд хатуу арга хэмжээ авна. Бидэнд амлачхаад, баталгааны хуудас дээр гарын үсэг зурчхаад ингээд явж болохгүй. Зарим томоохон зочид буудлыг дайчилна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05