Кремль: “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзав

2020-03-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Компанийн 2019 оны ажлын үр дүн, 2020 оны төлөвлөгөөний талаар “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн захиргааны дарга Ерөнхийлөгчид танилцуулав. Зүүн Сибирь болон Хятад улсын хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар Миллер тусад нь илтгэв.
 

В. Путин: Өдрийн мэнд хүргэе, Алексей Борисович. Танаар сонин юу байна?

А. Миллер: Владимир Владимирович, намар – өвлийн улирал өнгөрч байна. Урьдын адил манай оросын болон гадаадын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангасаар энэ улирлыг өнгөрөөж байна.

Улирлын олборлолтын эхнээс “Газпром” газрын гүний агуулах руу 72 тэрбум 232 сая шоо метр байгалийн хий шахсан. Хоногт үйлдвэрлэх хүчин чадал хамгийн дээд хэмжээ буюу 843,3 сая шоо метр болсон.

Газрын гүний агуулахад байгаа байгалийн хийн хэмжээг харгалзан өнөөдрийн байдлаар “Газпром” 545 тэрбум шоо метр байгалийн хий олборлох боломжтой.

В. Путин: Жилийн хэмжээ биз дээ?

А. Миллер: Тийм ээ, жилийн олборлох хүчин чадал. Одоо байгаа олборлох хүчин чадал, мөн газрын гүний агуулахад байгаа байгалийн хийг харгалзан оросын хэрэглэгчдэд зориулсан нийлүүлэлтийн хэмжээг бид хоёр дахин нэмэгдүүлж болно. Өөрөөр хэлбэл бат найдвартай нөөцийн коэффициент ийм гэсэн үг. Хэрэглэгчдийнхээ өмнө авсан бүх үүрэг амлалтаа намар – өвлийн улирал дуусахаас өмнө яв цав биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнгөрсөн онд бид 500,1 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, 199,3 тэрбум байгалийн хий экспортод нийлүүлсэн. Энэ нь 201,8 тэрбум байгалийн хий олборлож дээд хэмжээ тогтоосон 2018 оныхоос арай бага, гэхдээ бид европын зах зээл дэх бидний хувь хэмжээ болох 35,6 хувиа хадгалж чадсан.

Зах зээлд гарч байгаа чиг хандлагын тухайд гэвэл бага зэрэг хумигдсан. Гэхдээ бид гурав, дөрөвдүгээр улирлыг өөдрөгөөр харж төсөөлж байна, өвлийн бэлтгэл мөн төлөвлөсөн ёсоор явагдана, тийм болохоор эхний саруудын байдлаар ямар нэг урьдчилсан дүгнэлт хийхэд одоогоор арай эрт байна.

 “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэр
“Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэр.

2020 оны манай төлөвлөгөөний тухайд гэвэл хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 1 их наяд 80 тэрбум рублээр төлөвлөсөн. Компанийн санхүүгийн боломж, санхүүгийн тогтвортой байдал үүнийг биелүүлэхэд бүрэн хангалттай байгаа. EBITDA – гаар (англ. Earnings before interest, taxes, depreciation and amortization) тооцсон коэффициент, цэвэр ашиг 1,3 байгаа нь хөрөнгө оруулалтын чансааны маш сайн үзүүлэлт. 2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар авсан үүрэг амлалтаа биелүүлэхэд өнөөдөр бидэнд ямар ч асуудал байхгүй гэж үзэж байна.

Бид 1942 км байгалийн хий дамжуулах магистрал хоолой барьж, 114 цооног ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн 27,5 сая шоо метр байгалийн хийг цогцоор бэлтгэх хүчин чадалтай гурван төхөөрөг ашиглалтад оруулна. Газрын гүнд нөөцөлж хадгалах хэмжээг 180 сая шоо метр байгалийн хийгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Шугамын хэсгийн тухайд гэвэл энэ бол “Хойд урсгал – 2” (Грязовец – Волхов – компрессорын станц “Славянская”) – ыг хангах зориулалттай байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламж, мөн Ямалд шинээр байгуулж байгаа байгалийн хийн шинэ бүс нутаг болох Ямал – Харасавейн шинэ орд газрын тохижилтын ажил цаашид үргэлжилнэ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Та Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Ямало – Ненецкийн өөртөө засах тойрог болон Ямалын нөөцөөс Зүүн Сибирийн хэрэглэгчдэд зориулан байгалийн хий нийлүүлэх боломжийн асуудлыг судалж боловсруулах үүрэг өгсөн. Юуны өмнө Ямалын болон Ямал – Ненецкийн өөртөө засах тойргийн Надым – Пур – Тазовын бүс, мөн түүнчлэн Ковыктын орд газрын болон Красноярскийн хязгаарын нөөцөд тулгуурлан хийсэн ажлын талаар Владимир Владимирович танд илтгэхэд бэлэн, эдгээр нөөц нь Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Буриадын бүгд найрамдах улс, Байгалийн чанадын хязгаар зэрэг Зүүн Сибирийн бүс нутгийн байгалийн хийн хэрэгцээг ойрын хугацаанд бүрэн дүүрэн хангах боломж олгоно. Зүүн Сибирийн аж үйлдвэрийн хэд хэдэн томоохон төвийн экологийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бидэнд байгаа нь эргэлзээгүй.

Дээр дурдсан нөөцийн баазаас дотоодын зах зээлд нийлүүлэх байгалийн хийн хэмжээ Оросын Холбооны улсын эдгээр субьектийн бүх хэрэгцээг бүрэн дүүрэн хангах боломж олгож байна.

Монгол улсаар дамнуулан хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх боломжийг боловсруулах үүрэг даалгаврын тухайд “Сибирийн хүч – 2” – оор жилд 50 тэрбум хүртэл шоо метр нийлүүлэх боломжтой. Улмаар бид энэ ажлаа цааш үргэлжлүүлэхэд бэлэн байна.

В. Путин: Баруун Хятад, тийм үү?

 “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер.
“Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер.

А. Миллер: Тийм ээ, Баруун Хятад, Хятад дахь байгалийн хий хэрэглэх үндсэн хэрэглэгчдэд зориулсан.

Энэ ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд эхлээд хөрөнгө оруулалтын өмнөх шатны ажил болох шугамын хэсэг болон энэ төсөлд хамаарах нөөцийн бааз бүрдүүлэх хөтөлбөр, мөн төслийн эрэл хайгуулын ажил гүйцэтгэх үүрэг даалгавар өгөхийг танаас хүсч байна.

Шугамын хэсгийн тухайд. Зүүн Сибирьт байгаа хий дамжуулах хүчин чадлыг Европын хэсэг дэх хийн хангамжийн систем болон хий дамжуулах хүчин чадалтай холбохыг Та байнга хамгийн гол зорилт болгож тавьдаг байсан. Энэ бол аль аль чиглэлд нийлүүлэх явдлыг хангах бөгөөд манай оросын бүс нутгүүдийг байгалийн хийгээр найдвартай хангах явдлыг улам бүр дээшлүүлнэ.

В. Путин: Зүүн Сибирийг Европын хэсэгтэй холбох ажил одоо ямар байдалтай байгаа вэ?

А. Миллер: Энэ бол зүй зохистой, эдийн засгийн хувьд үр ашигтай болохыг харуулсан нааштай хариу бүхий техник – эдийн засгийн урьдчилсан шинжилгээ хийсэн. Тийм болохоор байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч – 2” төслийн эрэл хайгуулын болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг хөрөнгө оруулалтын өмнөх шатны ажилд шилжих үүрэг даалгавар өгөхийг Танаас хүсч байна.

В. Путин: Сайн байна, мэдээж, тэгэлгүй яах вэ. Тохиролцлоо.

Kremlin.ru  сайтаас орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: www.polit.mn

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин