Б.Пүрэвсүх: Хүмүүс намайг шинэ цагийн ерөөлч гэдэг

2020-03-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Өнөөгийн монголчууд бид өв соёл, язгуур урлагаа хөгжүүлэн дэлхий дахинд таниулах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн хүмүүс юм. Энэ өвийг олонд түгээн дэлгэрүүлж яваа залуу ерөөлч Б.Пүрэвсүхийг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа.

 

-Яагаад ерөөл магтаалд дурлах болсон талаар яриагаа эхэлье? 

-Би Соёлын менежментийн мэргэжилтэй. Монголын хөтлөгчдийн холбоо төрийн бус байгууллагыг байгуулаад таван жил болж байна. Манай холбооны 10 залуу хөтлөхөөс гадна дуулж, бүжиглэнэ, ерөөл магтаал хэлдэг. Энэ залуустай хамтарч ажиллахдаа хурим, үсний найр гэсэн арга хэмжээнд очиж ая дуугаа өргөдөг байсан. Тэр үед хүмүүс ерөөлч хайдаг. Ерөөл хэлэх хүн олдохгүй, ирж ерөөл айлдсан хүн нь дөрвөн мөрт хэлээд болчихдгийг анзаарсан. Тэр үеэс хойш ерөөл хэмээх соёлын үнэт бус өвөө устаж буйг анзаарч, ерөөл айлдаж эхэлсэн дээ. Мөн би өөрөө хип хоп дуу их сонихдог байсан нь нөлөөлсөн байх. Миний өсч төрсөн нутаг бол Өмнөговь аймгийн Булган сум. Манай аймаг ерөөлчдийн өлгий нутаг гэгддэг. Ихэнх ерөөлч тодорхой сэдвээр тогтоож цээжилсэн бэлэн үгтэй, ерөөлтэй байдаг ч зарим мэргэшсэн хүн тухайн нөхцөлд тохируулан шууд цэцлэн ерөөлөө хэлдэг. Цэцлэн хэлдэг ерөөлчид нь тухайн орчноо ажиглаад шууд бэлэн цэцэлдэг. Ингэхэд уран сэтгэмж, үгийн баялаг сайтай байх шаардлагатай.

-Ерөөл айлдахаас гадна дуулдаг гэсэн үү.  Хэдэн уран бүтээлтэй вэ?

-“Соронз” хамтлаг маань байгууллагдаад 10 гаруй жил болж байна. Манай хамтлаг өөрийн гэсэн зургаан дуутай. Миний хувьд хамтлагийнхаа дуунуудын үгийг бичдэг. Ганцаарчилсан уран бүтээл хийж байгаагүй. Энэ жилээс уран бүтээлдээ орохоор шамдан ажиллаж байна. Шинэ уран бүтээлдээ клип хийхээр төлөвлөсөн ч халдварт өвчин гараад түр завсарлаад байгаа.

-Та “Авьяаслаг монголчууд”-д оролцсон байхаа. Энэ талаараа дурсвал?

-Би өөрөө орно гэж бодоогүй байсан. Манай найзууд намайг оролцооч гэсэн санал тавихад нь оролцсон. Энэ шоунд оролцонгоо ард түмэндээ ардын урлагаа сурталчлах бас нэгэн боломж байгааг мэдсэн.

-Шүүгчдэд их өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан шүү дээ?

-Эхлээд сайн ажигладаг. Шууд очоод ерөөнө гэж байхгүй. Хурим найранд очлоо гэхэд эхлээд орчин, дараа нь ширээ, сандал, хоол идээ, будаа ямар байна. Хуримлаж буй хосуудын ааш зан, зүс царай, үүсэл нь хаанаас ирсэн хэн болох гээд бүх зүйлийг шинждэг. Тэгж байж л тэр хүнд ямар үг хэлэхээ олно. “Авьяаслаг монголчууд”-ын хувьд гурван минутын дотор бүх үзүүлбэрээ үзүүлэх ёстой. Харин миний үзүүлбэр ерөөл магтаал гэдэг утгаараа гурван минутад яасан ч багтахгүй байсан. Тиймээс их тактиктай ажиллах шаардлага гарсан. Шүүгчид рүү чиглэсэн үзүүлбэр үзүүлэхээр шийдсэн. Эхлээд дөрвөн шүүгчээ сайн ажиглаж судалгаа хийсэн. Хамгийн түрүүнд  Rokit bay шүүгчийг магтчихад учиртай байж магадгүй гэж бодоод дайралт хийсэн. “Нэг өдрийн хаан” дуун дээр нь тулгуурлаад нэг өдөр гэнэт гарч ирээд нэг өдрийн хаан дуугаараа хамаг залуусыг байлдан дагуулсан гэх мэтээр магтаж эхэлсэн. Энэ мэтчилэн бүх шүүгчид хандсан үзүүлбэр үзүүлсэн. Ингээд нэг мэдсэн долоон минут болсон байсан. Шүүгчид өөрсөд рүү нь хандаж үзүүлбэрээ үзүүлсэн болохоор цаг хугацааг анзаараагүй. Хүмүүсийн хандалт ч гэсэн их байсан. Газар дээр нь зохиож хэлж байгаа болохоор хүмүүст болон шүүчдэд өндөр сэтгэгдэл төрүүлсэн.

-Хүмүүсийг тэгж хүлээж авна гэж бодож байсан уу? 

-Ер нь хүмүүст их таалагддаг. Энэ их үгийн баялаг хаанаас нь гарч байна л гэж их асуудаг.

-Ерөөсөн ерөөлүүдээ бүгдийг нь мэдэх үү?

-Ерөөл хэлэхдээ нэг л удаа ганцхан тэр үедээ хэлээд магтаад өнгөрдөг. Дараа нь би өөрөө тэр үгсээ санадаггүй. Хаана ч очсон миний ерөөсөн ерөөл давтагддаггүй гэдгээрээ онцлог юм болов уу.

-Та ирээдүйд ерөөлөө хэрхэн дэлгэрүүлж, бусаддаа түгээнэ гэж бодож байгаа вэ?

-Зарим нэг хүн ерөөлийг их сайхан зохиосон байдаг. Би тэгж зохиож чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд ерөөлөөрөө сайхан дуу хийхийг хүсдэг. Орчин үеийн залуус дуу болгочихвол илүү сайн сонсож, хүлээж авах байх гэж бодож байна.

-Ерөөлөө бусдад яаж сонирхолтой байдлаар хүргэдэг юм бэ?

-Урамжлалт хэв маягаараа ерөөл айлдахаар залууст уйтгартай. Өөрсдийг нь ерөөлдөө оруулаад, байгаа байдлаар нь магтаад ирэхээр хүмүүс их сонирхож дурладаг. Хүмүүс миний ерөөл хэлж байгаа бичлэгийг хийгээд шинэ цагийн ерөөлч хэмээн нэрлэсэн байсан.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284)

Vnenbat
Sain bnauu delguur neeh eslold erool ailduulj boloh bolowuu herwee bolno gewel 86633600 dugaart holbogdoh eswel holboo barih dugaaraa ofno uu
ӨВЧТЭЙ САГСУУ ХОГ
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

2 цаг 40 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

6 цаг 46 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

6 цаг 46 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

6 цаг 46 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

19 цаг 7 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

22 цаг 32 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

22 цаг 37 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин