ЭМЯ магтаал сайшаалд бялууралгүй мэдээллээ үнэн зөв өгье

2020-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ЗҮЙР

Дэлхий нийтийг хамарч, олон хүний амь насыг авч одож буй “Ковид-19”-ын халдвар Монгол Улсад 11 тохиолдол илрээд буй. Гэхдээ бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тул халдварыг тархахаас сэргийлж чадсан бөгөөд өвдсөн хүмүүст эмчилгээ хийж, эхнээсээ эдгэрч байгаа билээ.

Анх 2019 оны арванхоёрдугаар сард манай урд хөрш БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавурис илэрч, азийн орнуудад тархаж эхлэх үед манай Засгийн газар урдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авснаар монголчууд бид өнөөдрийг хүртэл халдварт өртөлгүй чамбай суугаа. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар зөвлөгөөг чанд сахиж, өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллээ сонсож, маскаа зүүн, гараа ариутгаж, олон нийтийн газраар явахгүй, баяр ёслол тэмдэглэхгүй хүн бүр дор бүрнээ хичээсээр л байна.

Улс орныхоо аюулгүй байдал, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сүүлийн 2-3 сарын турш цаг наргүй ажиллаж буй олон хүний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг үнэлж, хүндэлж, магтан урамшуулсаар буй.

Гэтэл өчигдөр/03.26/ ээлжит 11:00 цагийн мэдээллээрээ албаны эх сурвалжууд маань зөрүүтэй мэдээлэл өгч байх юм. Тухайлбал, “ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 416.686 тохиолдол бүртгэгдэж, 18589 хүн нас барж, сүүлийн гурав хоногт 121.000 тохиолдлоор нэмэгдэж, европын бүсэнд долоо хоногт гурав дахин, Америкийн бүсэд 12 дахин нэмэгдэж дэгдэлтийн цөм болоод байна. Итали,  Испани улс нас баралтын тоогоороо БНХАУ-ын дараагаар орж байна” гэж мэдээлэв. Үнэндээ сүүлийн өдрүүдэд европт халдвар эрчимтэй бүртгэгдэж,  нас баралт Итали/7503/, Испани/3647/ болж нас баралтаараа БНХАУ/3287/-ын өмнө гарчихсан байна. БНХАУ шинэ тохиолдлын болон нас баралтын тоо нь буурч, энэ өвчнийг хяналтдаа аваад байгаа билээ. 

Иймэрхүү анзаарга болгоомжгүй алдаа гаргаж, мэдээлэл түгээх нь өдөр бүр мэдээлэл авч, санаа зовниж, халдварын болоод нас баралт, эдгэрэлтийн тоог анхаарч буй иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Тиймээс ийм өндөр хариуцлагатай үед ЭМЯ-наас өдөр бүр өгдөг мэдээллээ сайтар нягталж, магтаал сайшаалд бялууралгүй мэдээллээ үнэн зөв өгөхөд анхаараарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05