Э.Батшугар: Эдийн засгаа вакцинжуулах хэрэгтэй

2020-03-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугартай ярилцлаа.

-Улс орнуудыг  хамарсан коронавирусын тархалт дэлхийн  эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? 

-Дэлхийн эдийн засаг “COVID-19” вирусын улмаас 2009 онтой ижил эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр /2020.3.26-ны 13:00 цагийн байдлаар/ Олон улсын  валютын сангаас  дэлхийн эдийн засгийг ойролцоогоор -1.5 хувиар буурна гэсэн прогноз гаргасан. АНУ-ын эдийн засагчид өөрийн орны 2020 оны эдийн засгийг  ойролцоогоор 0.8 хувь буурна гэсэн  дүгнэлт гаргасан. Сингапурын Засгийн газар нь өөрийн орны эдийн засгийн байдлыг -1-ээс -4 хувиар буурна гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар дэл­хийн 80 орчим улс корона­вирусын нөхцөл байдалтай холбогдуулан  Олон улсын валютын сангаас тусламж хүссэн байна.

-Энэ байдал манай улсын эдийн засагт  ямар нөлөө үзүүлэх бол?

-Манай улс “Covid-19” вирусын эсрэг хорио цээр дэглэм, тусгаарлах гэх мэт арга хэмжээ авч байна. Гэхдээ эдийн засгаа хямралаас вакцинжуулах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд болон Монголд үүсч байгаа нөхцөл байдалд  дүгнэлт хийхэд манай дотоодын эдийн засаг хумигдах эрсдэл өндөр байна. Үүнээс урьдчилан сэргийлж, энэ мөчлөгийн эсрэг бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Том зургаар Дэлхийн эдийн засгийн хямрал тодорхой хугацааны дараа Монголын эдийн засагт нөлөөлөх нь тодорхой. Бидэнд 2008-2009 оны эдийн засгийн хямралын туршлага  байна. Тухайн үед  эхлээд дэлхийн эдийн засаг хямарсан.  Түүний сүүдэр Монголыг дайрч, манай  эдийн засаг хямарч эхэлсэн. 2009 онд манай ДНБ -1.3 хувиар буурч, ажилгүйдэл ойролцоогоор 13 хувьд хүрсэн. Хямралын үед хэн хамгийн их хохирох вэ гэхээр мэдээж ард иргэд. Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг бөгөөд энэ хямралын  нөлөөлөлд хамгийн түрүүнд өртөж их бага хэмжээгээр хохирол амсах нь ойлгомжтой, үүнтэй уялдан ажлын байр хумигдаж иргэд ажилгүй, орлогогүй болох эрсдэл байна. Энэ нь гэр бүл, цаашлаад нийгмийн том хямралыг бий болгоно. Дээр нь нэмж хэлэхэд манай  улсын хамгийн гол  экспорт  нь нүүрс, зэс байдаг. Гэтэл сүүлийн хоёр сар “Covid-19” вирусын эсрэг хорио цээрийг улмаас нүүрсний экспорт зогссоноор гадаад валют экспортын  орлого багассан. Мөн дэлхийн зах зээл дээрх зэс болон нүүрсний үнэ буурах эрсдэл өндөр байна. Манай улсын экспортын орлогын дийлэнхийг Хятад улс бүрдүүлдэг, бидний нийлүүлсэн бүтээгдэхүүнүүд бэлэн бараа бүтээгдэхүүн болон хувирч дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. Тухайлбал, зэсээ хайлуулж электрон бараа, цахилгааны утас, гэх мэт...

Үүнтэй шууд хамааралтайгаар  дэлхийн нийтийн хэрэглээ багасч  бараа бүтээгдэхүүнүүдийн эрэлт буурна. Үүнээс үүдээд нүүрс зэсийн үнэ буурч, Монгол Улсад орж байгаа гадаад валютын урсгал хумигдах эрсдэл байна.

-Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах боломжийг та юу гэж үзэж байна?

-Манай улсад   2008-2009 оны эдийн засгийн хямралыг даван туулсан туршлага бий. Өмнөх туршлагаас харахад хамгийн гол зүйл нь ажлын байрыг хадгалах юм. Өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзэхэд  манай улс  “Covid-19” вирусын тархалтаас үүдэн хөл хорио тогтоосон учраас үйлчилгээний салбар маш хүнд байдалд орсон. Монголын нийт ажлын байрны 50-аас илүү хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг, энэ салбарынхан хамгийн их өртөж байна. Коронавиурсын тархалт хумигдаж, үүсээд байсан нөхцөл байдал намжлаа гэхэд манай  эдийн засаг  эргэн хурдан хугацаанд сэргэхэд бэлэн байх ёстой. Энэ нь  ажлын байрыг хэрхэн ямар бодлого, ямар зохицуулалтыг хэрэгжүүлж байгаагаас   шалтгаална.

-Эдийн засгаа дархлаажуулахын тулд манай улс нэн түрүүнд ямар алхам хийвэл зохистой бол?

-Юуны өмнө коронавирусээс болж орлого нь шууд хумигдсан болон хүндрэл учирсан сегментээ тодорхойлох ёстой. Сегментээ тодорхойлсоны дараа дэлхийн улс орнуудын жишгээр эн тэргүүнд ажлын байрыг хадгалах бодлого барих ёстой. Энэ нь компаниуд ажилтнуудаа халахгүй, цомхтгохгүй байх тал дээр анхаарч,  тодорхой хугацаанд  цалингийнх нь 70-80 хувийг төрөөс олгох бодлого хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ нь коронавирусын тархалт хумигдаж өвчлөл намжингуут ажилтнууд нь ажилдаа орж, тухайн компани  үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг нээж байна.

Мөн дараагийн чухал бодлого нь орлого нь хумигдсан компаниудад орлогын төвшинг нь тодорхой хэмжээнд хадгалахын тулд болзол тавьж, төрөөс  урт хугацааны бага хүүтэй зээл олгох.  Болзол нь юу вэ гэхээр ажлын байраа хумиж, ажилтнуудаа халж  болохгүй. Нэмж коронавирусыг намжтал  татварын хөнгөлөлтийг тодорхой хугацаанд үзүүлэх ёстой.

Аливаа иргэний хамгийн чухал зүйл нь ямар ч үед гэр бүл, орон гэр  байдаг. Тэгэхээр тусгайлан авч үзэж ипотекийн зээлийг нь хойшлуулах биш  харин тодорхой хугацаанд төрөөс төлөх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой юм.

-Өнөөдрийн  нөхцөл байдлыг авч үзэхэд манай  банкнууд бүгд зээл гаргахгүй байна. Энэ тохиолдолд яах вэ?

-Арилжааны банкнууд  зээлээ зогсоож, хумиж  болохгүй. Ямар ч нөхцөл байдалд эдийн засгийн судсаар эргэлдэх цус нь банк, санхүүгийн салбар байдаг. Энэ салбар  зогсчихвол үр дагавар нь ажлын байр, бизнес, ажил олгогч нарт хүнд цохилт болно. Коронавиурсаас үүдсэн нөхцөл байдалтай уялдуулан зээлийн  50 хувийг  төр засгаас батлан даах зохицуулалт хиймээр байгаа юм. Жишээ нь,  Их Британы төр 320 тэрбум паундын зээлийн баталгаа гаргах бодлого гаргасан. Төр, засаг нь зээлийг батлан дааж байгаа учраас банкууд нь зээл өгөх сонирхол өндөр болдог. Энэ бүхэнд үндэслээд хэлэхэд өнөөдөр дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэх нь нэгэнт тодорхой болсон учраас урьдчилаад манай улс бодлого, зохицуулалтыг яаралтай хийх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284)

 

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

2 цаг 40 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

6 цаг 45 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

6 цаг 45 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

6 цаг 45 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

19 цаг 6 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

22 цаг 31 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

22 цаг 37 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин