Хар тамхины хэрэгт орооцолдсон улстөрчдийн хүүхдүүд

2020-03-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

Манай улсад хар тамхины борлуулалт, хэрэглээ хар зах шиг болсон гэдгийг  харуулах баримт олон. Хэдэн жилийн өмнө хар тамхи гэдэг үг ховор сонсогдож, зөвхөн мөнгөтэй хүний “зугаа” мэтээр ойлгодог байсан бол өнөө үед дунд сургуулийн сурагчид ч энэ хэрэгт холбогдож байна. Хар тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд хавтгайрсан гэх судалгааны дүгнэлт бий. Тэр дундаа хар тамхины хэрэгт 19-35 насны залуус түлхүү холбогдож байгаа нь хамгийн том аюул юм. Гэлээ ч хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан, хэсэг бөөнөөрөө хэрэглэснийг гааль, цагдаагийнхан чадлынхаа хэрээр илрүүлдэг. Бас чамгүй тэмцдэг.  Гэтэл цагдаа, гаалийнхны илрүүлж барьж ирсэн хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатандаа замхардаг. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шударга шүүхийн өмнө зогсч гэмээ ухаардаггүй нь дахиад хэрэг үйлдэх сэдэл болдог аж. Манай улсад хар тамхи мансууруулах бодис сүүлийн 7-8 жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 13 орчим кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм. Гэтэл үүний цаана илрээгүй. Илрүүлээд хураасан ч хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө хэрэглэдэг, нийгэмд борлуулж байсан үйлдэл гарч байв. Тэгвэл төрийн өндөр эрх мэдэл албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон ч хав дарагдаж байна гэж хардах үндэслэл бүхий жишээ цөөнгүй. Төрд өндөр албан тушаал хашдаг улстөрчдийн ач, зээ, хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон ч хуулиар хамгаалуулдаг байж мэдэх хэргүүдийг тоймлоё. Тэднийх ихэнх нь хэрэгсэхгүй болох эсвэл торгож, батлан даалтад гаргаад сураг алдарч байна. Тэдний дунд өнөөгийн төрийн тэргүүний хүү, УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд асан, цэцийн гишүүний хүүхдүүд ч багтаж байгаа юм. Гурван жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байв. Талийгаач хошин шогийн жүжигчний хүү байсан бол тус байр  нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байжээ. Хэрэг гарах үед 21-28 насны  11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байсны дотор Б.Хүлэгт байжээ. Тэдний  есийнх нь шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарч, мөрдөгчид гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Харин үүнээс хойш юу болсон нь сураг алдарсан. Хэвлэлүүд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан удаатай.

Хууль хяналтынхан “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн ганц л хариулт хэлдэг. Төрийн хариуцлагатай албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон дараагийн хэрэг бол Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин юм.  Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Дэд сайд асангийн охин өмнө ч энэ төрлийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэдэг. Харин хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б хар тамхины хэргээр  2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүхээс ялыг нэг жил болгон бууруулж байв. 2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан, шалгаж байгаа гэж мэдээлсэн ч тэгсхийгээд нам жим болсон.  Үүнээс өмнө мөн л хар тамхины хэргээр ял авсан ч өршөөлөөр суллагдсан гэх мэдээлэл бий. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнгөрсөн. УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт 2015 онд холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад гарсан ч гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ял сонссон байдаг. Хар тамхины хэрэгт удаа холбогдож олон нийтийн шахалт шаардлагаар хариуцлагаа хүлээсэн нэг хэсэг байгаа ч нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалаар хуулиас дээгүүр авирлаж байгаа нь ч бий. Тэдэнд хэн, хэрхэн хариуцлага тооцох вэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.26  ПҮРЭВ  № 58 (6283)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12