Цахим музей: Билгэ хааны алтан титэм

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монголын Үндэсний музей, Polit.mn сайт хамтран түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээс дээжлэн хүүхэд багачууд, эрхэм уншигчид үзэгчиддээ цувралаар толилуулж байна. Энэ удаа Билгэ хааны алтан титмийг онцоллоо. Энэхүү дурсгалын  холбогдох он цагийг  YI-YIII зуун хэмээн тогтоожээ. Титмийн өндөр 9.3 см, урт  нь 23 см, жин нь 80 грамм юм.  Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт оршдог. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, таван хэсэг бүхий юм. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлжээ. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр баталсан байна.  

Эх сурвалж: http://nationalmuseum.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05