Герберт Келлехер: Үйлчлүүлэгчээ хамгийн түрүүнд сонгож анхаар

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ОЮУНБОЛД  

Хувийн амьдрал  

“Southwest Airlines” тээврийн нисэх онгоцны компанийг байгуулагч Герберт Келлехер Нью Жерси мужийн Камден хотод 1931 оны гуравдугаар сарын 12-нд төржээ. Түүний аав Кэмпбеллийн шөлний үйлдвэрийн ерөнхий захирал байсан аж. Герберт Келлехер Камден хоттой ойрхон Нью Жерси мужийн Хаддон Хейтс дүүрэгт амьдардаг Гарри болон Рут нарын хүү аж. Келлехер хүүхэд байхдаа хичээлийнхээ дараа ажилладаг байсан бөгөөд зуныхаа амралтаар аавынхаа шөлний үйлдвэрт ажилладаг байжээ. Тэнд Келлехер зургаан жил ахлах тогооч, агуулахын дарга, судлаачаар ажилласан байна. Харин эх орны II дайны үеэр түүний гэр бүл салцгаасан байна. Тодруулбал, түүний ах Келлехер Гарри байлдааны хөлөг онгоцон дээр ажиллаж, эгч Рут нь Нью-Йор хот руу ажиллахаар явж, том ах Ричард нь 1942 оны тулалдаанд амь үрэгдсэн бол аав нь дараа жил нь нас баржээ. Герберт Келлехер Хаддон Хейтс дүүргийн дунд сургуулийн сайн сурагч байсан аж. Тэрээр хөлбөмбөгийн багийн ахлагч, сагсан бөмбөг болон гүйлтийн тамирчин байв. Түүнээс гадна цагт 2.50 ам долларын цалинтай Филадельфийн тасалбар худалддаг салбарын захирлаар ажиллаж, олон хөршийнхөө зүлгийг тайрч өгдөг байжээ. Мөн Миддлетоунд Уэслинскийн их сургуульд суралцаж, Коннектикутийн их сургуулийг 1953 онд англи хэл, философийн ангид суралцаж бакалавр болсон байна. Их сургуульд байхдаа сохор болзооны үеэр танилцсан Жоан Неглейтэй болзож эхэлжээ. Харин Келлехер сэтгүүл зүйн салбарт ажиллахыг зорьж байсан ч Уэслинскийн сургуулийн эрхлэгч түүнийг ивгээлдээ авч хуулийн мэргэжлээр суралцаад үз гэж ятгасан байна. Улмаар Келлехер Нью-Йорк хотын Хуулийн их сургуульд тэнцжээ. Залуу хүмүүсийн адил ажилсаг, наргиан цэнгээнд дуртай Келлехер бүх хүн орохыг хүсдэг их сургуулийн хуулийн хяналтын газарт орсон байна. Мөн 1955 онд Келлехер Жоан Неглейтэй гэрлэж, 1956 онд өмгөөлөгч болжээ. Дараа жил нь Нью Жерси мужийн Барра дүүрэгт шалгалт өгч хоёр жил мужийнхаа дээд шүүхийн шүүгчийн албан ёсны зөвлөх гэсэн нэр хүндтэй албан тушаалд ажилласан байна. 1959 онд Нью Жерси, Неваркийг нэгдэхэд Лум, Биунно болон Томпкинсийн фермд хоёр жил өмгөөлөгчөөр ажиллажээ. Харин Техаст эхнэрийнхээ гэр бүлд айлчилснаар тэндхийн амьдралын хэв маяг, боломжид татагдсан аж. Тиймээс тэд 1961онд Келлехер, Новлин, Макфарлане, Баррет нарын өмгөөлөгчдийн товчооны түнш болсон Сан Антонио хот руу нүүхээр шийджээ. Гэвч цөөхөн жилийн дотор мэргэжилдээ урам хугарч, өөр шинэ зорилго хайж эхэлсэн байна. Нэгэн үдэш агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг үйлчлүүлэгчтэйгээ  уух ундааны талаар ярьж суусан аж. Энэ нь Келлехерт түүний хуулийн практикийг шинэ бизнестэй хослуулан эхлэх боломжийг өгчээ. Тэрээр Уэслинскийн их сургуульд ур чадвар, мэдлэгийн шалгалт өгсөн байна. Үүний үр дүнд түүнд тохирох гурван мэргэжил байна гэж хэлсэн байна. Тодруулбал, өмгөөлөгч, сэтгүүлч, редактороор ажиллах нь тохирно гэснээр хуулийн салбарыг сонгож суралцжээ. Түүнд “Southwest Airlines” компаниа шүүхээс салгаж авах зорилгоор өрсөлдөгч нартайгаа тэмцэхэд таван жил шаардагдсан аж.  Сонгож авсан мэргэжил нь түүнд хэрэг болсон байна. Дараа нь 1971 оны зургадугаар сард шүүхэд ялалт байгуулжээ.  

Southwest Airlines  

Келлехерийн ярьснаар 1966 онд Техасын бизнесмен Роллин Кинг нэг өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан байна. Нэг шөнө тэд Сан Антонио хотын  клубт ууж  байхдаа жижигхэн нисэх онгоцны компанийн эзэн болоод байсан бизнесмен ам арчдаг цаасан дээр төлөвлөгөгөө зуржээ. Тэр үед агаарын тээвэр нь боломжийн байсан бөгөөд ялангуяа, баян болон эрх мэдэлтэй бизнесменүүдийн хувьд боломжийн байсан аж. Роллинг Кинг болон түүний санхүүч Жон Паркер Даллас, Хьюстон, Сан Антонио хотын хооронд зорчигчид хямд үнээр нисч болдог агаарын тээврийг эхлүүлэхийг хүсч байжээ. Келлехер эхэндээ эргэлзэж байсан ч удалгүй урам зоригтой болсноор тэд санал болгосон компанийн хувьцааны 1.8 хувийг худалдаж авахад хүрэх хэмжээний мөнгийг цуглуулсан байна. Мөн албан ёсны зөвлөх, захирал хэмээн гарын үсэг зуржээ. 1967 онд  агаарын тээврийн сүлжээг “Air Southwest Company” нэрлэсэн бөгөөд дараа нь “Southwest Airlines Company” болгож нэрийг нь өөрчилсөн байна. Нисэх онгоцны тээврийн энэ компанийг эхэндээ Засгийн газар их хянаж удирддаг байсан аж. Агаарын тээврийн том компаниуд зах зээлдээ эрх дархтай байсан бөгөөд Техасын ийм компаниудын заримынх нь үйлчилгээний үнэ үйлдвэрийнхээс илүү үнэтэй байжээ. Гэвч “Southwest Airlines Company” энэ үйлчилгээнд хямд үнэ санал болгохоос гадна эзэлнэ гэж найдаж байсан аж. Хьюстоноос Эль Пасо хот руу аялж байгаа хэн нэгнийг Эль Пасо хотоос хоёр дахь онгоцондоо суухын өмнө Хьюстоноос Даллас нисэхэд хүрдэг байжээ. Гэвч зорчигч цэгээс цэгт системээр дамжин нислэг хийлгүйгээр Хьюстон хотоос Эль Пасо хот руу цаг, мөнгөө хэмнэж аялах боломж байсан байна. Энэ нислэгийг Калифорни мужийн цөөхөн тээврийн үйлчилгээний нисэх онгоцны компани туршиж үзэж байсан аж. Тиймээс Роллинг Кинг энэ систем нь Техаст сайн ажиллана гэж боджээ. Харин энэ компанийн албан ёсны зөвлөхийн хувьд Келлехер “Southwest Airlines Company”-ийг нь сүйрүүлэх гэсэн агаарын тээврийн бусад компанийн танилцуулсан шаардлага, эрх баригчдын 30 гаруй тушаалтай тэмцэж байсан аж. Улмаар 1969 онд “Southwest Airlines Company”  мөнгөгүй болж хамтарсан удирлагууд нь компанийг хаахыг хүссэнээр том агаарын тээврийн компаниуд ялж байгаа мэт санагджээ. Гэвч Келлехер тэдний компанийг хадгалж үлдээхийг ятгасан байна. Эцэст нь энэ компани албан ёсны том тулалдаануудад ялснаар 1971 оны зургадугаар сарын 18-нд тэнгэрт нисч эхэлжээ. Даллас төвтэй “Southwest Airlines Company” анх дөрвөн онгоцтой, 70 хүрэхгүй ажилтантай эхэлж байсан. Дараа нь хөрөнгө муутай байсан учраас онгоцныхоо нэгийг зарах эсвэл ажилтнуудаа халах эсэхээ шийдэх хэрэгтэй болсон байна. Тэд онгоцоо зарсан аж. Харин 2011 онд АНУ-ын нисэхийн салбарын түүхэнд өмнө нь гарч байгаагүй гавьяаг байгуулж 39 жил ашигтай ажилласнаа тэмдэглэжээ. Түүнээс гадна 81 настай Келлехер бага төлбөр авахаас гадна ашиг олж болохыг харуулсан юм. Энэ компани нь зөвхөн АНУ-ын том нисэх онгоцны компани биш. Мөн  хамгийн хариуцлагатай компанийг АНУ-д байгаа бага зардлаар нисэх боломжтой агаарын тээврийн бизнесийн 90 хувь нь энэ компанийнх  болохыг онцолжээ. 1981 онд компанийнхаа ерөнхийлөгч, зөвлөх болсноор АНУ-ын тав дахь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани болсон байна. Тэрээр “Би хийж байж сурсан. “Southwest Airlines” компанийг ажиллуулахад намайг банкнаас дуудах үеэр би айж байсан. Мөн асуудлыг ойлгохын тулд нойргүй хонож байлаа. Агаарын тээврийн хөдөлгөөнийг хянадаг ажилчид ажлаа хаяж, бид зургаан шинэ онгоцтой болоод байсан. Компаниас гарсан үйлдвэрийн шинжээч намайг өмгөөлөгч гэснээс гадна тэд юу ч удирдаж чадахгүй” гэж хэлж байсан гэв. Харин хорт хавдартай болсон тэрээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 87 настайдаа Нью Йорк хотод нас барсан байна. Энэ үеэр бага зардлаар нисэх боломжтой агаарын тээврийг хөгжүүлэхэд тусалсан “Southwest Airlines Company”-ийг байгуулагчийн талаар компанийн зүгээс “Түүний алсын хараа онгоцны худалдааг хөгжүүлж, тэнгэрийг эзэгнэсэн” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05