Төрийн тусгай хамгаалалтын газрыг тагнуулын байгууллагаас салгах нь хэнд ашигтай юм бол ...

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.Загдрагчаа

Тагнуулын байгууллагын ахмад ажилтан, Монгол Улсын гавъяат хуульч, доктор, профессор  

Би Монголын тагнуулын байгууллагад 40 гаруй жил ажилласан ахмад ажилтан хүн. Энэ хугацаанд ТТХГ-т ажиллаж байгаагүй. Гэхдээ ажлыг нь овоо гадарлах нэгэн. Монголын шинэ үеийн тагнуулын байгууллага байгуулагдаад 98 жил болж байна. Энэ бүхий л хугацаанд ТТХГ нь хэсэг, тасаг, хэлтэс нэгж байгуулахаасаа л тагнуулын байгууллагын бүтцэд багтаж ирсэн буурал түүхтэй. Гэнэт одоо яагаад нэгэн дээвэр дор багтахаа болив. Эрх мэдэл ямба дутагдав уу. Хамгаалалтын зарим ажилтнууд төрийн өндөрлөгүүдийг хамгаалах ажлын явцад хувийн ашиг сонирхол нь давамгайлж хувийн асуудлаар тэднээр шийдүүлэхийг оролдож байсныг бас мэдэх юм. Төрийн хамгаалалтын ахмадууд маань бид хэрхэн хамтран ажиллаж байсныг мэднэ дээ. 1980-аад оны үед манай оронд айлчилж байсан гадаад орнуудын өндөр хэмжээний төлөөлөгчдийг ирэх үеэр тэдний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд мөн ч олон арга хэмжээнд бид хамтран оролцдог байсныг санаж байна. Тэр бүгдийг энд бичих боломжгүй. Харин 1982-1983 онд Сангишарав генералын үед төрийн хамгаалалтын гуравдугаар хэлтэс маш их томорч олон салбар албадтай болж тэр үеийн төрийн өндөр албан тушаалд байсан зарим хүмүүсийн дэмжлэгтэй НАХЯ-наас тусгаарлах гэсэн бодлого явагдаж байсныг яамны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга байсан генерал А.Жамсранжав генерал Сангишаравыг эрх мэдлээ хэтрүүлж байгааг буруушааж Төрийн хамгаалалтын газрыг зохих байранд нь байлгах тодорхой арга хэмжээ авч байсныг мэдэх юм. Үйл явдал олон жилийн дараа давтагддаг юм байна. Дэлхий даяар Ковид-19 гэж аюулт өвчин тархаж үй олон хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн гамшиг тохиож байгаа энэ үед Монголын тагнуулын байгууллагыг задлах, салбар, нэгж шиг нь тусгаарлах гэж увайгүй хөөцөлдөж байгаа нь хэнд ашигтай вэ? Сандал ширээ, албан тушаал горилсон цөөн хэдэн офицеруудын цаана хэн зогсож байна вэ? Монгол шиг жижиг орны хувьд тагнуулын байгууллага нь нэгдсэн удирдлагатай, хүчтэй, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаж байвал илүү ойлгомжтой байна. Төрийн хамгаалалтын газрыг тагнуулын байгууллагын харьяанаас гаргаж дэргэдээ байлгах зорилгоор холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар санал боловсруулж байгаа Ерөнхий сайд маань юу бодож, эцсийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ? гэдэг нь сонин байна. Тагнуулын байгууллагаа хэн нэгний түлхээсээр бужигнуулахаар зэхэж байхын оронд улс орныхоо эдийн засгийг улам сайжруулах оновчтой шийдвэр гаргаж ажиллавал ард түмэн та бүгдийг илүү үнэлэх байх гэдэгт итгэж байна. Энэ хүнд үед илүү хөдөлгөөн хэнд ч ашиг тусаа өгөхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05