Хувьцааны дансаа нээлгэх улам амархан боллоо

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байна уу? Эсвэл та данс нээлгэх компаниа сонгож чадахгүй, эргэлзсээр өдийг хүрэв үү? Танд нэг шинэ мэдээ дуулгая. “Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран үнэт цаасны арилжаа, мэдээллийг нэг цэгт төвлөрүүсэн “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл та 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэх ДАНС НЭЭХ, бусад төрлийн үйлчилгээ авах гэж олон шат дамжлага дамжин брокерийн нэг цонхонд дугаарлаж цаг алдахгүйгээр өөрт ойрхон Нэг цэгийн үйлчилгээ болон АТҮТ-ийн цэгүүд дээр байрших Гэрэгэ Киоскоор /өөрөө өөртөө үйлчлэх машин ТҮЦ машинаар/  түргэн шуурхай үйлчлүүлж, цаг хугацаагаа хэмнэх боломж нээгдлээ. Хувьцааны дансаа нээж, арилжаанд оролцоход танд ердөө ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ТӨЛБӨРИЙН КАРТ байхад л хангалттай.

Үнэт цаасны арилжаанд орж үндэсний  компаниудын хувьцааг авч, ногдол ашиг хүртэх боломж  ийм л амархан болжээ. Та  Гэрэгэ киоскоор /өөрөө өөртөө үйлчлэх машин ТҮЦ машинаар/ хувьцааныхаа дансаа нээлгэхээс гадна нийт 12 төрийн болон хувийн хэвшлийн нийтлэг үйлчилгээ, байршлаас хамааран 400 гаруй дэд үйлчилгээг авах боломжтой юм. Үүнд:

  • 1072 хувьцааны данс /Үнэт цаасны данс, арилжаа хийх , хуулга авах, лавлагаа/
  • УБЕГ-ын тэмдэгтийн хураамжаа төлөхөөс гадна
  • “Хот хоорондын автобусны тасалбар”,
  • “Тээврийн хэрэгслийн татвар, торгууль”,
  • “Тээврийн хэрэгслийн оношилгоо”,
  • “Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамж”
  • “Жолоочийн хариуцлагын даатгал”
  •  “1-р эмнэлэг дүрс, оношилгоо шинжилгээний хариу”
  • “Гадаад хэргийн яамны консулын үйлчилгээ”
  • “Үндэсний хөгжлийн газар тэмдэгтийн хураамж”
  • “Шүүхийн тэмдэгтийн хураамж”
  • Үүрэн холбооны нэгж, төлбөр төлөх  зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

ГЭРЭГЭ  КИОСК/ Машин/ нь Улаанбаатар хотын хэмжээнд 6 дүүрэг, Авто тээврийн үндэсний төвийн 6 цэг, 4 дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний газар, 2 аймагт нийт 50 газрын 80 гаруй байршилд үйлчилгээ үзүүлж байна. Тун удахгүй Монгол орны  өнцөг булан бүрт хүргэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг иргэн бүрт хүргэхээр ажилллаж байна. Өөрт хамгийн ойр байрлах киоскын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 7777-3773 дугаараас авах боломжтой. Хувьцаа болон үнэт цаасны мэдээллийг 99022166, 70112166 дугааруудаас тодруулаарай.  

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05