“Тэнгэрийн тойрог”-ийн гадны туршлагууд

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Засгийн газрын хуралдаанаар “Тэнгэрийн тойрог” төслийг дэмжиж хэрэгжүүлэхээр болсон ч олон нийт төдийлөн ойлголт тааруухан байна.  Олон улсын нэршлээрээ л “Тэнгэрийн тойрог” гээд байгаагаас  биш зүгээр л давхар зам гээд ойлгочихож болох юм.  Тэгвэл Улаанбаатарын их тойрууг давхар замаар эмжих “Тэнгэрийн тойрог” зам гадны улс оронд ямар байдгийг хүргэе. Давхар замын төслийг амжилттай хэрэгжүүлсэн бусад орнуудын туршлагаас харахад  улс орнууд өөрийн чадал бололцоо, төсөв санхүүд тулгуурлан давхар замыг ган төмөр болон төмөр бетоноор барьж байгуулж байгаа нь үндэсний компаниудыг дэмжих ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломжийг нээж өгдөг байна. Тиймээс манай улсын давхар замын төслийг хэрэгжүүлэгч “Хотын зам” компани  ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын Ченгду хот, Энэтхэг улсын Мумбай хот, Африкийн Кени улсуудын давхар зам барьсан туршлагыг судалж үзжээ.  

Энэтхэгийн Мумбай хотын 6.5 км давхар зам

Энэтхэг улсад баригдсан хамгийн анхны давхар замын төсөл нь Мумбай хотод 2003-2014 оны хооронд 11 жилийн хугацаанд хэрэгжиж дуусчээ. Урьд нь тээврийн хэрэгсэл 90 минутыг зарцуулдаг байсан бол замыг давхарласнаар 20 минут зарцуулдаг болжээ. Үүний үр дүнд  Мумбай хотын авто замын түгжрэлийг 4.2 дахин бууруулсан байна. Энэхүү 6.5 км давхар замын төсөл нь Энэтхэгийн улс төрчдийн сонгуулийн амлалт байжээ.  

Ченгду хотын давхар зам 12 метр өндөрт байрладаг

БНХАУ-ын Ченгду хотод баригдсан тойрог давхар замын төсөл нь манай улсын  хэрэгжүүлэхийг зорьж буй “Тэнгэрийн тойрог” төсөлтэй тун төстэй бөгөөд нийт замын урт 13.1 км тойрог бүхий давхар зам юм. Газраас 12 метрийн өндөрт байрлах ба зургаан эгнээ бүхий. Эгнээ тус бүр 3.5-3.75 метрийн өргөнтэй. Нийт хөрөнгө оруулалт 3.42 тэрбум юань болжээ.  

Найроби хотод баригдаж буй давхар замын төсөл

Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод баригдаж буй давхар замын төсөл нь  тус улсын хамгийн анхных юм. Төслийн өртөг 3.7 тэрбум ам.доллар ба уг хөрөнгө оруулалтыг Дэлхийн банкнаас оруулж харин Кени улсын Засгийн газар 113 сая ам.долларын хөрөнгийг гаргаж “Кесүмү энд Мэрү” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна. Уг 3.7 тэрбум ам.долларын хөрөнгийг Дэлхийн банк Кени улсад 30 жилийн хугаацаатай 0.75 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ.  

“Тэнгэрийн тойрог”-Монголд

Монголд баригдах “Тэнгэрийн тойрог” төслөөр Улаанбаатарын хуучин их тойрууг давхарлаж тойрог хэлбэрийн төлбөрт хурдны зам барих юм. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн  4 зам, урагшаа Нарантуул, цаашлаад Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр наашлаад баруун 4 зам, Гэсэр сүм, 100 айл  гэсэн тойргоор баригдана. Хотын төвийг тойрсон тойрог хэлбэртэй гүүрэн зам дээгүүр цагт 54 мянган машин зорчих боломжтой. Уг зам нь  6-12 метрийн өндөрт, 13 километрийн урттай,  хоёр урсгал,  дөрвөн эгнээтэй, төлбөртэй,  27 орох  гарах цэгтэй байх юм.  “Тэнгэрийн тойрог зам”-ыг барьснаар Улаанбаатар хотын замын түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэсэн тооцоог гаргажээ. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар байх аж. Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө гарахгүй. Концессоор хийнэ.  Зураг төсөл боловсруулах,  барих, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлтэй 25 жилийн хугацаатай төсөл байх юм. Мөн түгжрэлд зарцуулагддаг шатах тослох материал хэмнэж агаарын бохирдол бууруулах, түгжрэлд алдаж буй цаг хугацаа, бухимдлыг арилгах, авто зам барилгын материал үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гээд олон эерэг үзүүлэлттэй гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.24  МЯГМАР  № 56 (6281 )  

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05