
Т.САЙХАН
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /03.23/ болох байсан ч хойшлогдлоо. Учир нь шүүх бүрэлдэхүүнд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтэд “...миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны гуравдугаар сарын 10-наас доод тал нь гуравдугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн байна. Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.
Эх сурвалж:www.polit.mn