ЭМЯ-ны нөхцөл байдлын тухай мэдээлэл дэлгэрэнгүй /03.23/

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших
 
Т.САЙХАН
 
ЭМЯ-наас коронавирусын халдвартай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.   Мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.
 
Монгол дахь нөхцөл байдлын талаар
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
- Орхон аймагт 44 сэжигтэй тохиолдол нэмэгдэж, нийт 86 хүн тусгаарлалтад байгаа. Харин бусад аймгууд болон сувиллын газруудад 24 цагийн дотор хүн нэмэгдээгүй байна. Мөн ажиглалтад байгаа болон эмчлэгдэж буй өвчтөнүүдтэйгээ хамт 14 хоног тусгаарлагдан ажиллаж буй эмч, сувилагч ариутгал үйлчилгээний ажилтан гээд нийт 206 хүн байна. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээнд хувийн эмнэлэг болон сувиллын орыг дайчилж байгаа. Мөн цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орнуудыг тоог гаргаж байна. Түүнчлэн COVID-19 халдварт дайчилж болохгүй яаралтай тусламжийн буюу гэмтлийн, хүүхдийн, төмөр замын эрчимт эмчилгээний орууд, төрийн тусгай хамгаалалтын болон төрөх тасгийн орууд бий. Тэдгээрийг эхний ээлжид дайчлахгүй ч шаардлага гарсан тохиолдолд тэнд ажиллаж буй эмч нарыг сэлгэх төлөвлөгөө боловсруулсан.
Халдвар авсан иргэдийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн  22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй.  Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн.  Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ" гэсэн мэдээллийг өглөө.
Олон улсын нөхцөл байдлын тухай ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: 
- Халдварын 292142 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдэж, нас баралт 12784 бүртгэгдсэн байна. Африкийн бүсийн дөрвөн улсад шинээр халдвар бүртгэгдсэн бол дэгдэлт эрчимтэй байгаа.  Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга орчим тохиолдол шинээр нэмэгдэж, 1,000 хол давсан нас баралт бүртгэгджээ.   Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.  Мөн ДЭМБ-аас Европын бүсэд зориулан гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх заавар гаргасан " гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
-Итали, Испани, Франц, Герман болон АНУ, Иран зэрэг улсуудад халдвар хамгийн өндөр тархалттай байна. Итали улсад ням гарагт нас баралтын 651 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс бага зэрэг буурсан үзүүлэлт хэдий ч шинэ халдварын тохиолдол 5000 орчмоор нэмэгдсэн байна. Франц улсад өдөрт 4000 гаруй сорьцод лабораторийн шинжилгээ хийж байгаа ч төдийлөн хангалттай биш байна. Энэ хугацаанд халдвар тээгч иргэд халдварыг цааш улам тарааж буй аюултай учраас бүртгэгдсэн албан ёсны тоо нь бодит биш гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. АНУ-ын хувьд халдварын голомтын цөм нь Калифорн, Нью-Йорк, Вашингтон мужууд байна. Эдгээр мужид холбооны Засгийн газраас туслалцаа үзүүлэх шийдвэр гаргажээ. Тухайлбал, Калифорни мужид нийт 2000 ор, үлдсэн хоёр мужид тус бүр 1000 ор дэлгэх хүчин чадалтай зөөврийн эмнэлгийг хувийн хамгаалах хэрэгсэл болон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй яаралтай хүргүүлэх арга хэмжээ авчээ гэв.
Эх сурвалж:www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12