АТГ-аас сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөлтэй холбоотойгоор зөвлөмж хүргүүлжээ

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-аас БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлжээ.  Тус зөвлөмжид “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд дээрх журмын төслийг хянан үзэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд дараах асуудлаар зөвлөмж хүргүүлэв. Үүнд:

  • Журмын төсөлд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй, ялангуяа бусдад давуу байдал олгосон зохицуулалтыг тусгахгүй байх;
  • Гадаадад суралцаж, төгссөн иргэдийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж, төсөлд тусгай бүлэг болгон оруулах;
  • “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулсан төрийн албанаас суралцагчийг зөвхөн төрийн албанд ажилласан жилийг нь тооцож зээлийг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл, журмыг ялгамжтай байдлаар тодорхой тусгах;
  • Зээлийг эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай зэрэг хуулийг чанд мөрдөх, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр батлан гаргах аливаа шийдвэр, дүрмийн төсөлд хуулиас давсан хориглолт, хязгаарлалтын хэм хэмжээ тогтоохоос сэргийлэх, шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч тусгах зэрэг болно гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05