Сайн дурынхныг дайчилъя

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Монгол Улсад коронавирусын 10 тохиолдол бүртгэгдээд байна.  Өчигдөр ЭМЯ-наас өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, эмнэлзүйн эмчилгээнүүд үр дүнгээ өгч эхэлсэн хэмээн мэдэгдлээ. Харин олон улсад нөхцөл байдал хүнд байна.    ДЭМБ-ын өчигдрийн мэдээлэлд коронавирусын халдвар 188 оронд бүртгэгдсэн.  Үүний 70 гаруй хувийг Европ тивийн улс орнууд эзэлж байна.  Түүнчлэн коронавирусын халдвараар 6000 орчим хүн нас барсан хэмээн дурджээ. Дэлхий нийтийг түгшээсэн энэ тахалыг монголчууд өөрсдийн хэмжээнд, сонор сэрэмжээ алдахгүй, хохирол багатайгаар даван туулахыг хичээж байна.  Дээрх 10 тохиолдол нь бүгд гадны орноос зөөвөрлөгдөн орж ирсэн.  Төр засгаас халдвараас урьдчилан сэргийлэхээр шуурхай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.  Гэвч халдварын голомтод ажиллах эмч мэргэжилтнүүд,  боловсон хүчний асуудал тулгамдаж эхэллээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргав.  АШУҮИС-ийн резидент эмч нарын үйл ажиллагааг татан буулгах шийдвэр гаргасан нь онц байдлын үед олны анхаарлыг татлаа.  Тус мэдэгдэлд  “...Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман  товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна. Тэд урсгал хөдөлгөөний тандалт судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд зориулалтын дулаан хувцас, амны хаалт, бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа.  Гэвч “АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна” гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байна” гэжээ. Ийнхүү халдварын нөхцөлд асуумж бөглүүлж, халуун үздэг эхний шатны мэргэжилтнүүд маань цалингаа голоод эхэлжээ.  Тэгвэл дараагийн ээлжинд бид хэнд найдах хэрэгтэй вэ.  Өөрсдөө л найдах цаг иржээ. Олон Улсад тэр дундаа ОХУ-д анхны шатны нэгжид сайн дурынхан ажиллаад эхэлсэн.  Манай улсын тухайд ч болохгүй юм байхгүй.   Халдварын нөхцөлд ажиллах хүсэлтэй сайн дурынхны бүртгэлийг эхлүүлсэн нь зөв байх.  Сайн дураараа ажиллая, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад хувь нэмэрээ оруулъя гэх мэргэжилтнүүд ч эхнээсээ дуугарсан.  Улмаар тэтгэвэрт гарсан иргэний нийгмийн салбарынхан, оюутан залуучууд гээд сайн дурын үйлсэд нэгдэх “арми” босоод ирнэ. НҮБ-аас сайн дурын үйлсийг бүх нийгэмд буй хүч чадвартай, бас энэрэнгүй байхын үндсэн эх сурвалж гэж тодорхойлжээ. Олон улс оронд бэрхшээл зовлон тулгарсан цагт иргэд нь нэгдэж, сайн дураараа хүч хөрөнгө, мэддэг чадвараа дайчлан, хамтран тэмцэж чадвал гай зовлонг хохирол багатай даван туулсан жишээ олон бий. Онцлог нь сайн дураараа хүнд туслахыг хэн ч шахаж, албаддаггүй, цалин хөлс амладаггүй. Тухайн хүн зөвхөн өөрийн хүсэл эрмэлзлээрээ, чин сэтгэлээсээ ажилладаг учраас сайн дурын ажил илүү бүтээмжтэй ч байх нь бий.  Өөрөөр хэлбэл туслуулж байгаа хүнээс илүү тусалж байгаа нь баярладаг ийм үйлс юм. Сайн дурынхан гэдэг үгийг анх 1755 онд Европын орнууд өөрийн хүсэлтээр армид элсэж, дайнд оролцохыг хүсэгчдийг бүртгэхэд хэрэглэжээ. Яваандаа байлдаж буй цэргүүдэд туслах, хувцас оёж, хоол хийх, шархтагсдыг эмчлэх, асарч сувилахад сайн дураараа ажиллаж байсан эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болсон. XX зууны эхээр сайн дурын үйлс зохион байгуулалттай өрнөж эхэлснээр эдүгээ бидний сайн мэдэх “Ротари интернэйшнл”, “Лайнс Клаб интернэйшнл”, “Салвэйшн арми” зэрэг байгууллага үүссэн юм. Тэгэхээр манай улс ч байгалийн гамшиг, халдварт өвчин, гал түймэр зэрэг элдэв осол гарсан цагт сайн дурынхныг оролцуулдаг тогтолцоог бий болгох цаг болсон гэдгийг коронавирусын халдварын цаг үе харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.23  ДАВАА  № 55 (6280)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05