БНСУ-аас ирсэн 153 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Шинэ коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллийг Эрүүлмэндийн яамнаас хийлээ. Манай улсын хувьд дэглэм тогтоосноос хойш 3115 хүнийг ажиглалтад авснаас 1951 нь тусгаарлах байранд байна. Тэднийг зочид буудал, амралт, сувиллын газар, Цэргийн төв эмнэлэг, Халдвар өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Мөн Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлаж байна. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү өчигдрөөс эхлэн тусгаарлах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энд Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн иргэдийг тусгаарлаад байгаа юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү

“Сөүл- Улаанбаатар нислэгээр  2020 оны гуравдугаар сарын 15-нд ирсэн 153 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэхүү тусгай нислэгээр ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 10 хүн шинэ коронавиурсийн халдвартай нь батлагдаж, эмчлүүлж байгаа, бүгдийнх нь бие сайжирч байна. Хоёр өвчтөн хүнд байсан ч өдөр ирэх тусам бие нь сайжирч байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин энэ өдөр 90 хүнийг аймгуудад мөн Улаанбаатар хотын зарим тусгаарлах төвд ажиглалтад оруулсан.  2020 оны гуравдугаар сарын 20-нд тусгаарлалтад орсон нэг хүний хариу сөрөг гарсан. Зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийг шинжлээд зогссонгүй, доторх иргэдээ давхар хянаж байна. Тухайлбал, уушигны хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад илрээгүй. Сайхан мэдээ дуулгаж байгаадаа маш их баяртай байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05