
Т.САЙХАН
УОК хуралдаж, коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор хэд, хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал, их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлээд намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны даваа гарагаас эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn