ЭМЯ: Сэлэнгэ аймгийн гурван иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

2020-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас коронавирусын халдвартай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

-Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-өөс хойш2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Тусгаарлах байруудыг өргөжүүлсэн. ОХУ, Казахстан улсаас оюутнууд ирэх тул бэлтгэлийг хангаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт тусгаарлах байрын бэлэн байдлыг хангаж байна. Мөн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байна. ХӨСҮТ дээр эрчимт эмчилгээний 10 орыг нэмсэн. Улсын төсвөөр ХӨСҮТ-д нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын бэлтгэлийг хангаад явж байна. Эмнэлгийн машинуудыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрвээ ачаалал ихэсвэл бид тусламж үйлчилгээг үзүүлэх газрууд болон бүх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг үе шаттай авч байна. Амар зочид буудалд эрүүл, ажиглалтад байгаа хүмүүс байгаа тул ойр хавийн айлуудад нь эрсдэлгүй гэж хэлмээр байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Берлиний онгоцоор ирсэн 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн 156 хүний шинжилгээ хийгдэж байна. Истанбулын онгоцоор ирж, тусгаарлагдсан 24 хүнд коронавирус илрээгүй.Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Хэнтий аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу Улаанбаатар руу гарсан байна. Хавьталд орсон хүмүүсийг тусгаарлаж, хяналтад авсан.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05