Тусгаарлалтад байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулна

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Улсын хэмжээнд өнөөдөр 21 цэгт 1734 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарлагдсан иргэдээс ирж буй санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэсэн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: “Монгол Улс дөрвөн удаагийн тусгай хуваарьт нислэгээр 986 иргэнээ эх орондоо авчирлаа. Дөрөв дэх удаагийн нислэг өнгөрсөн шөнө Истанбулаас 252 иргэн, 15 албаны хүн, нийт 267 хүнийг авчирлаа. Тэднийг Зүч зочид буудал, ОБЕГ-ын Жаргалант сувилал, Бага Баян цогцолбор, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Мөн агаарын нислэгээр ирсэн зорчигчдын гадаад пасспортыг хураан авсан байгаа. Төлбөрөө төлсөн иргэдийн гадаад пасспортыг буцаан олгоно” гэв. УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Тусгаарлах байранд эд материал, хоол хүнс оруулах 225 дуудлага ирсэн. Иргэдийн санал хүсэлтийн дагуу 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулахаар шийдвэрлэлээ. Оруулах боломжтой эд материал, эм, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг УОК баталсан. Тусгаарлах байранд байгаа халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй иргэд болон УОК-ын заавар зөвлөмжийг дагахгүй, дур мэдэн шийдвэр гаргаж байгаа доод түвшний удирдлагуудад хатуу хариуцлага тооцно” гэлээ. Мөн тусгай хуваарьт нислэгээр ирсэн зорчигчдын ачаа тээшийг каргод 14 хоног байршуулж байгаа. Гэвч ачаан дотроосоо юм авна гэж танил талаараа яриулах иргэд олон байна. Гэхдээ энэ нь боломжгүй гэдгийг анхаарууллаа. Мөн авто замын долоо, төмөр замын гурав, агаарын замын нэг, нийт 11 боомтоор орж гарсан дөрвөн орны 987 зорчигч, 557 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлжээ. Үүнээс 332 монгол иргэнийг тусгаарласан байна. Эх орондоо ирэх иргэдийг Алтанбулаг, Цагаан нуур боомтоор улсын хил нэвтрэхийг УОК-ын шуурхай штабаас зөвлөлөө. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05