Хүннү ширмэл ширдэг

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголын Үндэсний музейгээс өв соёлөө өвлөн дээдэлж, хүндэтгэн суралцаж буй залуу үе болон үзэгч түмэндээ зориулан боловсролын хөтөлбөрийг цахим хэлбэрээр түгээж байна. Энэхүү хөтөлбөр нь музейн  цахим хуудсаар цувралаар нийтлэгдэж буй   бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд эх түүхийн хичээлдээ ашиглах бүрэн боломжтой юм байна. Энэ удаа “Хүннүгийн ширмэл ширдэг"  хэмээх хосгүй үнэт үзмэрийг сурагчдад зориулан музейн боловсролын хөтөлбөр болгож  музей дээр болон танхимд хүүхдүүд бие даан хийдэг ажлыг толилуулжээ. Үзмэрийн тухай тайлбарыг уншиж танилцаад эх дүрсийг хэвлэн авч өнгө ялган будаж бие даан ажиллах  боломжтойгоороо онцлог  юм байна. Хүннүгийн амьтны загварт урлагийн бүтээлийг хатуу зөөлөн эдээр урлаж ирсний нэгэн жишээ  нь  Төв аймгийн  Батсүмбэр сумын нутаг Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн зээгт хатгамал бүхий эсгий ширдэг юм. Энэхүү ширдэг нь нүүдэлчдийн дүрслэх урлагийн хосгүй дурсгалын нэг юм. Ширдэгийг сайтар боловсруулсан эсгийгээр хийж, нүүрэн талыг торго бөс даавуугаар битүү эмжиж, түүнээ хөвөөлөн ноцолдож буй хос амьтныг модны хооронд өнгийн утсаар зээглэн хатгажээ. Сөөлжүүлэн өөд өөдөөс харан тулалдаж буй улангассан бух болон арслан барстай төстэй домгийн араатны дүрс, зугатаж буй хандгайн нуруунд ассан домгийн шувууны дүрсийг урласан байна. Энэ зохиомжийг улаан, ногоон, шаргал өнгийн дөрвөлжин, чагтан буюу тоонолжин, бариултай тал дугуй зэрэг дүрсүүдээр солбиулан зээглэсэн хүрээ татжээ. Харин ширдэгний төв хэсгийг өргөшөө гурван эгнээ, уртаашаа найман эгнээ усан хаялага хээгээр битүү ширжээ. Нэгдүгээр хос амьтны дүрслэл: Олон салаа дэлтэй /эвэртэй/ арслан барс мэт амьтныг сүүлээ дээш агссан байдалтай дүрслэхдээ дэл сүүлний үзүүрийг том махир хошуу бүхий домгийн шувууны толгойн дүрсээр төгсгөж, биен дээр нь өөр өнгийн эсгийгээр зээг тавьж далавчийг хатгажээ. Арслан барс мэт энэ амьтан саваг сүүлтэй сарлагны шилэн хүзүүнээс хазаж байхад сарлаг зөрүүлээд, түүнийг эврээрээ ольж байх аж. Сарлаг амаа ангайн, хэлээ унжуулж, нүдээ бүлтийлгэн, сүүлээ агсан араатантай цухалдан тэмцэж байгаа байдалтай. Сарлагийн саваг, сүүлийг цайвар болон бараан өнгийн утсаар өнгө хоршин урлажээ. Хоёр дахь хос амьтны дүрслэл: Амаа ангайн, хэлээ гаргаж хар хурдаараа давхиж буй хандгайн хондлой дээр сууж, нуруунаас нь хазаж буй махир том хошуутай, шовх чихтэй, том далавчтай домгийн шувууг дүрсэлжээ. Хандгай нуруугаа хотойлгон, ууцаа шарван, урагш мултран зугтахаар хүчээ шавхан байгаа байдлыг энэ тэмцлээр үзүүлжээ. Түүний эх бие дээр өөр өнгийн эсгийгээр зээг тавьж, далавчийг хатгасан байна. Шувууны нүд, хошуу, чихийг цохон үзүүлсний зэрэгцээ хоёр далавч болон сүүлний өдийг дээш махийлган хоёр өнгийн утсаар өнгө хоршуулан хатгаж үзэмж оруулж өгчээ. Энэхүү ширдэг нь гойд нарийн уртай бөгөөд түүн дээр хатгаж урласан амьтдын дүр төрх, хөдөлгөөн, тэмцлийг ихэд чадварлаг амьд мэт гаргаж чадсан байдаг. Хүннүчүүдийн уран сэтгэлгээний бодит илрэл болсон энэ ширдэг нь чимэглэх урлагийн сор бүтээл бөгөөд Монгол Улсын Засгийн газраас “Түүх-Соёлын хосгүй үнэт өв”-өөр батламжилжээ. Эх сурвалж: http://nationalmuseum.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05