Саудын Араб их 20-ийн уулзалтыг цахимаар хийнэ гэж мэдэгдэв

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Саудын Арабын ерөнхийлөгчийн ордноос ирэх долоо хоногт олон орныг хамарсан дэлхийн цар тахал гэж нэрлээд байгаа коронавирустай тэмцэх талаар хэлэлцэх Их 20-ийн гишүүн орны төрийн тэргүүн нар чуулах онцгой чуулганыг цахим хэлбэрээр хийнэ гэж мэдэгдэв. Тэрээр чуулганыг хийх хугацааг тогтоохоор гишүүн орнуудтай холбоо барьсан аж. Арабын орны хаан ширээг залгамжлах ханхүү Мохамед Бин Сальман “Олон улсын байгууллагуудтай энэ гамшигт өвчний нөлөөг хөнгөвчлөхийн тулд шаардлагатай гэж үзэж байгаа ямар нэгэн аргын талаар хэлэлцэх чуулганыг Их 20-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар хамтарч хийнэ” хэмээн онцолжээ. Чуулганд оролцох төрийн тэргүүн нар иргэдээ болон дэлхийн эдийн засгийг аврахын тулд нийцсэн цогц бодлогыг идэвхжүүлнэ гэв. Ингэснээр Испанийн Засгийн газрын ерөнхийлөгч Педро Санчесийн санаачилснаар хийх энэ чуулганаар халдварт өвчин болон эдийн засгийн салбарт учруулж байгаа нөлөөг зогсоохын тулд хариулт хайх болно гэсэн байна. Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Сальман Испанийн Засгийн газрын ерөнхийлөгч Педро Санчестай өнгөрсөн даваа гаригт утсаар ярих үеэрээ онцгой байдал зарласан гол орон багтсан дэлхийн эдийн засаг нь хүчирхэг 19 орон болон Европын холбоо оролцох чуулганыг цахим хэлбэрээр хийх санаачлагыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн гэв. Харин Испани улс Их 20-ийн гишүүн орнууд багтдаг бүлгийн бүрэн эрхтэй гишүүн биш ч байнгын зочин гэж тооцдог байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.19  ПҮРЭВ  № 53 (6278)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05