Вирус судлаач Ё.Мягмарсүхийн хэлсэн онцлох 10 эшлэл

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины гуравдугаар сарын 16-ны дугаарийн зочин вирус судлаач Ё.Мягмарсүхийн хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 1.Үхэлд хүргэх өндөр хоруу чанартай шувууны томуу (HPAI), гахайн ханиад (Swine flu), Эбола вирус (Ebola virus) болон MERS-CoV зэрэг зооноз өвчнүүдийн дэгдэлт эрчимжиж байна. Эрдэмтэдийн судалгаагаар вирусын гаралтай зооноз өвчиний идэвхжил дэлхийн дулааралтай холбоотойгоор мутаци хувьсалд орж байна.
2.Вирус нь нүдэнд харагдахгүй, эсийн бус бүтэцтэй, зөвхөн амьд эсийн дотор үржих чадвартай, 40-200 нанометрийн дотор хэлбэлзэх маш жижиг бичил биет юм. Хэдийгээр өчүүхэн биет ч гадны температурын өөрчлөлтийг маш мэдрэгээр хүлээж авч, хурдан дасан зохицдог. Үүнээс болж вирусын генийн мэдээллийн сан хувьсан, илүү тэсвэртэй болж байна.
3.COVID-19, SARS хоёулаа нэг төрлийн вирус боловч удамшлын зураглалаар генийн мэдээллийн сан өөр байгаа нь сонирхол татаж байна. Энэ COVID-19 хоруу чанар их, биед ороод илрэх нууц үе урт учраас аюул хэд дахин өндөр гэж хэлж болно. Энгийн улирлын чанартай ханиадны үхлийн хувь 0.1 хувь байдаг бол энэ COVID-19-ын үхлийн хувь 3.4 хувь буюу их өндөр байна. Эрдэмтэд анх халдварын нууц үеийг 14 хоног гэсэн бол одоо 20-24 хоног гэж мэдэгдэж байна.
4.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс COVID-19 өмнө нь гарч байгаагүй учраас хүмүүсийн биед вирусыг хүлээж авах дархлаа байхгүй, тиймд хүмүүс амархан өвчилж, хүндэрч байгааг онцолсон. Тиймээс хүний биед нуугдмал байдлаар 20 орчим хонохдоо вирусын уургаа нийлэгшүүлж, солилцоо явагдсаны дараа анхан шатны шинж тэмдгүүд илэрч байна.
5.Хүний цус улаан, цагаан эсээс бүрэлддэг. Улаан эс хүчилтөрөгчийг биед зөөвөрлөх үүрэгтэй бол цагаан эс дархлаа дэмждэг. Цагаан эсийн олон хэлбэр байгаагаас Т эс нь биднийг гадны элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг бамбай юм. Харин дархлаа муутай байна гэдэг цагаан эсийн тоо буурсан гэсэн үг.
6.АНУ-ын өвчин хяналтын төвөөс (CDC) гаргасан судалгаагаар коронавирус гадаргуу дээр буюу хана, хаалга, ширээ, сандал гэх мэт хатуу гадаргуу дээр долоо хоног хүртэл амьд байх чадвартай гэдгийг нотолсон нь халдвар хурдан тархах эрсдлийг маш их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа.
7.Коронавирусаар өвчилсөн хүмүүс эдгэрч байгаа нь хүний биеийн дархлаатай холбоотой. Эмнэлэгт дархлааг эрчимтэй дэмжих эмчилгээ хийж байгаагаас гадна стрессгүй орчинд тайван байлгаж байгаа. Дархлаанд стресс нөлөөлдөг. Бухимдах тусам дархлааны эсүүд үхжиж, ямар нэг өвчинд мэдрэмтгий болдог. Вирусын гаралтай өвчин тусч эдгэсний дараа дархлаа муудвал биед үлдсэн вирус идэвхждэг.
8.Коронавирусын эх үүсвэр нь мөн л сарьсан багваахай бөгөөд сарьсан багваахай нь 20 орчим нэн аюултай вирусын тээгч болдог. Харин завсрын дамжуулагч Pangolin гэдэг шоргоолж идэштэн. Вирус амьтанаас амьтан, зүйлээс зүйлд халдварлан дамжихдаа удамшлын мэдээлэлд хувьсан өөрчлөгдөж илүү хоруу чанартай болж өвчлүүлэх чадвар нэмэгддэг. Тэгэхээр хүнд дамжихдаа илүү хоруу чанартай, аюултай болсон гэсэн үг. Вирусын энэ хувьслаас болж вакцин гаргах ажил удааширч байна.
9.Вирусын гаралтай томоохон халдварт өвчний дэгдэлт тодорхой хугацаанд давтамжтай гардаг. Мал, амьтны томуу нь үүсгэгчийнхээ эсрэг төрөгчийн хувьсамтгай байдлаас шалтгаалан 10-15 жилд нэг удаа эпизоот ба панзоот байдлаар гардаг онцлогтой. Жишээлбэл, манай оронд адууны томуугийн дэгдэлт гэхэд 1974, 1983, 1994 болон 2008 онуудад томоохон эпизоот хэлбэрээр гарч олон адуу үхэж, хохирол учруулж байсан. Үүнтэй адилаар коронавирусын дэгдэлт анх 2003 онд SARS, 2012 онд MERs-CoV, 2019 онд COVID-19 зэрэг нэршилээр эпидемик буюу тахал хэлбэрээр дэгдэж байгаа нь энэ өвчины дэгдэлт тодорхой давтамжтайг харуулж байна.
10.Вирусын гаралтай өвчнийг оношилдог биоаюулгүй байдлын III зэргийн лаборатири Монголд ганц мал эмнэлгийн салбарт байдаг.Мал эмнэлгийн салбар COVID-19-ын болзошгүй эрсдэлийн үед тусгай зөвшөөрлийн дагуу энэ өвчний үүсгэгчийг илрүүлэх, ялгаж авах судалгааны ажилд бэлтгэлтэй байгаа. Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05