Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах саналыг баасан гарагт хүргүүлнэ

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.  Сургууль цэцэрлэгийн асуудлаар УОК-оос тус яаманд ханджээ.  Цаашид коронавирусын тархалт ямар байгаа, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байгааг үргэлжлүүлэх эсэх дээр мэргэжлийн байгууллагуудаас санал авахаар хандаад байгаа хэмээн салбарын сайд нь хэллээ.  Мөн тэрээр "Мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслээд цаашид ямар зохицуулалт хийх вэ гэдэг саналаа баасан гарагийн УОК-ын хуралдаанд оруулна.  Гуравдугаар сарын 30-наас сургууль, цэцэрлэг эхлэх учраас сунгах эсэх асуудлыг адаглаад долоо хоногийн өмнө саналаа боловсруулж, шийдүүлнэ.  Үргэлжлүүлэх эсэх дээр яам дангаараа санал гаргахгүй. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УОК-т санал оруулах юм.  Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг.  Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах гэж байна. Тэрэн дээр нь 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05