ОУСК-иас КОВИД-19 вирусын эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгож нэмэгдүүллээ

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Хувийн хэвшил болон ажиллах хүчинд тулгуурлан хямралаас үүдэлтэй санхүү, эдийн засгийн нөлөөг бууруулах зорилготой ОУСК-ийн шинэ санаачлага-
Дэлхийн Банк болон ОУСК-ийн Захирлуудын зөвлөлөөс улс орны Засгийн газар, компаниудад КОВИД-19 вирусын хурдацтай тархалтаас сэргийлэх, илрүүлэх болоод хариу ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлэх зорилготой яаралтай санхүүжилтийн багцыг 14 тэрбум болгон нэмэгдүүлж баталлаа. Уг санхүүжилтийн багц нь өвчнөөс тусгаарлах, оношилж, эмчлэх гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх болоод хувийн хэвшлийг дэмжих юм. Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК нь КОВИД-19 вирусын тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор уг 14 тэрбум долларын багцад өөрөөс гаргах санхүүжилтийн хэмжээг анх төлөвлөсөн 6 тэрбум доллараас 8 тэрбум долларт хүргэж нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. ОУСК-ийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус байгууллагын харилцагч банк санхүүгийн байгууллагаар дамжин тэдгээрээр үйлчлүүлдэг, эдийн засгийн сарнилаас үүдэн хүнд байдалд байгаа хувийн компаниудад худалдааны санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээл болон дунд хугацааны бусад хэлбэрийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх юм. ОУСК нь тус дэмжлэгийн хүрээнд аялал жуулчлал, үйлдвэрлэл гэх зэрэг цар тахалд шууд өртсөн эдийн засгийн салбарууд дахь одоогийн харилцагчдаа мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм. Ингэснээр онцгой байдлын хариу ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон бусад салбарт хомсдож буй нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариаг тасалдахгүй байх нөхцөлөөр хангах юм. “Үүнээс сэргэхэд шаардах хугацааг бид богиносгох нэн шаардлагатай байна. Уг санхүүжилтийн багц нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилчдад КОВИД-19 вирусийн эдийн засаг, санхүүгийн нөлөөллийг бууруулахад хойшлуулшгүй хэрэгтэй дэмжлэг болж очих юм” хэмээн Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Давид Малпасс өгүүлэв. Мөн тэрээр “Дэлхийн Банк Групп улс орнуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан хурдацтай бөгөөд уян хатан хариу ажиллагаа, дэмжлэгээ тууштай авч хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн дэмжлэг хэрэгжээд эхэлсэн байгаагаас гадна өнөөдөр баталсан өргөтгөсөн санхүүжилтийн хэрэгслүүд нь улс орны эдийн засаг, бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэлтийг тогтооход түлхэц үзүүлнэ” гэж тэрээр онцлов. Захирлуудын зөвлөлөөс эрүүл мэнд болон тандалтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой Дэлхийн Банкны 6 тэрбум доллар, эдийн засгийн цочролд илүү эмзэг бичил болоод жижиг, дунд бизнесийг хаалгаа барихаас сэргийлэх ОУСК-ийн 6 тэрбум долларын дэмжлэгээс тус тус бүрдэх санхүүжилтийн багцыг баталснаа анх 3-р сарын 3-нд зарлаж байсан бол өнөөдөр нэмж 2 тэрбум долларын санхүүжилтийг ийнхүү батлав. “Уг цар тахал амь насанд халтайгаас гадна онцгой байдлыг давснаас хойш эдийн засаг болон хүмүүсийн амьдралын чанарт түүний үзүүлэх нөлөө хэвээр байх төлөвтэй байна. Энэ үед бид өөрсдийн харилцагч нарын үйл ажиллагааг алдагдуулалгүй дэмжсэнээр хөгжиж буй орнуудын хувийн хэвшил эдийн засгаа илүү хурдан сэргээх чадалтай болно хэмээн найдаж байна” гэж ОУСК-ийн Гүйцэтгэх захирал Филипп Ле Хоүрөү өгүүлэв.”Үүний үр дүнд нийгмийн эмзэг бүлэг өөрсдийн амьжиргааг илүү богино хугацаанд сэргээж, ирээдүйдээ дахин хөрөнгө оруулж эхлэх давхар өгөөжтэй юм” гэж тэрээр мөн тодотгов. 2008 оны олон улсын санхүүгийн хямрал, Баруун Африкийн эбола вирусын тахлын үеэр яаралтай хөдөлж чадсан ОУСК нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн идэвхжлийг саринуулахад хүргэх дэлхийн болон бүс нутгийн шинжтэй хямралд амжилттай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн түүхтэй байгууллага юм. ОУСК-ийн уг дэмжлэг нь дараах 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж буй юм. Үүнд: *  Бодит салбаруудын хямралын хариу ажиллагааны хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Үүнд цар тахалд эмзэг дэд бүтэц, үйлдвэр, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд дахь одоогийн харилцагч нар хамрагдах бөгөөд үүний хүрээнд ОУСК-иас санхүүжилт хэрэгтэй компаниудад зээл олгож, шаардлагатай бол хувьцааны хөрөнгө оруулалт хийнэ. Эрэлт нэмэгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний компаниудад мөн энэхүү хэрэгслээр дамжуулан дэмжлэг үзүүлнэ. *  Даян дэлхийн худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Энэ нь санхүүгийн байгууллагуудын төлбөрийн эрсдэлийг шийдвэрлэхэд чиглэгдэх бөгөөд ингэснээр импорт, экспортын худалдаа эрхэлдэг компаниуд тэднээс санхүүжилт авах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд нийлүүлэлтийн шат дамжлага дахь жижиг, дунд бизнес эрхлэгчид үр шим хүртэнэ гэж ОУСК үзэж буй юм. *  Эргэлтийн хөрөнгө шийдвэрлэх хөтөлбөрөөс 2 тэрбум доллар. Үүний хүрээнд хурдацтай хөгжиж буй орнуудын банкууд санхүүжилтийн эх үүсвэрээр хангагдах ба ингэснээр тус банкууд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөө зузаатгаж, төлбөрөө төлж, ажилчиддаа цалин тавихад ашиглах зээл олгох боломж бүрдэх юм. *  Харилцагчдын хүсэлтээр санаачилж, 3-р сарын 17-нд батлагдсан шинэ бүрэлдэхүүн хэсэг. Даян дэлхийн худалдааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр болон Гол түүхий эд бүтээгдэхүүний санхүүжилтийн хөтөлбөрийн хамтарсан эх үүсвэрээс үүнд зориулж нийт 2 тэрбум долларыг санхүүжүүлнэ. Тус хоёр хөтөлбөр нь дотоодын банкуудад эрсдэл хуваах дэмжлэг үзүүлж, улмаар хурдацтай өсч буй орнуудын компаниудад санхүүжилт тасалдахаас сэргийлнэ. ОУСК нь уг санхүүжилтийг яаралтай дайчлах ажлыг эхлүүлээд буй юм. Үүний нэг жишээ нь бид саяхан Вьетнамын дөрвөн банкны худалдааны санхүүжилтийн дээд хязгаарыг 294 сая доллараар нэмэгдүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус банкууд санхүүжилтийн хэрэгцээтэй байгаа компаниуд, нэн ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тасралтгүй санхүүжилт олгох боломж бүрдсэн. ОУСК нь өөрийн хариуцлагын өндөр хэм хэмжээг сахихын зэрэгцээ компаниудад аль болох түргэн шуурхай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцгой анхаарч ажиллах болно. ОУСК-ийн удирдлага өмнөх хямралын үеэр үзүүлсэн дэмжлэгийн нэгэн адилаар аливаа төслийг санхүүжүүлэхдээ зээл, байгаль орчин болоод нийгмийн хүрээнд тавигдах шалгуурт тулгуурлан батална гэж гэж тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дурджээ.   ОУСК-ийн тухай ОУСК нь Дэлхийн Банкны нэгэн адил Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага бөгөөд хурдацтай хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.  Бид өөрсдийн хөрөнгө нөөц, мэдлэг чадвар болоод хүч нөлөөг ашиглан хамгийн хэрэгцээ шаардлагатай байгаа газар зах зээл, шинэ боломжуудыг бүрдүүлэхээр дэлхий даяар нийт 2000 гаруй аж ахуй нэгжтэй ажиллаж байна. Нэн ядуурлыг эцэслэж, хамтын хөгжил дэвшлийг бий болгох зорилгынхоо хүрээнд бид хувийн хэвшлийн хүчийг дөрөөлж 2019 оны санхүүжилтийн жилд нийт 19 тэрбум долларын урт хугацааны санхүүжилтийг хөгжиж буй улс орнуудад олгосон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org<http://www.ifc.org> вэб хуудсаас авах боломжтой аж. Эх сурвалж: www.polit.mn
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

3 цаг 55 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

3 цаг 55 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13