Т.САЙХАН
Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр гуравдугаар сарын 16-нд онгоцоор ирсэн иргэнээс коронавирус илэрснийг өчигдөр /03.17/ мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /03.18/ дахин нэг иргэнээс халдвар илэрлээ. Тухайн иргэний шинжилгээний хариуг хурдавчилсан оношлуураар эхэлж гаргасан учраас төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариутай тулгаж үзэх юм байна. Төв лаборторид хийж байгаа шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарах гэнэ.
Сануулахад, хурдан оношлуурын шинжилгээний хариуг төв лабораторид хийсэн шинжилгээний хариу баталгаажвал Монгол Улсын таван иргэн Covid-19-ын халдвар авсан болох нь батлагдах юм. Бүгд гадаад улсаас ирсэн тул Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн гэж хэлж болно. Франц улсын иргэнийг оруулан тооцсоноор зургаан иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хянагдан эмчлүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn