Ю.Гагарины гэргий таалал төгсчээ

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт зам мөрөө гаргасан нисгэгч Юрий Гагарины гэргий Валентина Ивановна Гагарина энэ мягмар гаригт 85 настайдаа таалал төгсчээ. Энэ талаар Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн эх сурвалжаас ишлэн ТАСС агентлаг мэдээлсэн байна. ОХУ-ын сансрын судалгааны байгууллага болох Роскосмос ч эмгэнэл илэрхийлсэн байна. Валентина Ивановна Гагарина 1935 оны арванхоёрдугаар сард Оренбургт ажилчны гэр бүлд төрсөн, 1958 онд Оренбургийн эмнэлгийн дунд сургуулийг дүүргэжээ. 1960 оноос эхлэн 1990 онд гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Москвагийн ойролцоох нислэгийн удирдлагын газрын эрүүл мэндийн төвд ажиллажээ. Нөхөртэйгөө оюутан ахуй цагтаа танилцаж, 1957 онд тэд гэрлэж, хоёр охинтой болсон байна. 1968 онд нөхрөө нас барснаас хойш зөвхөн дэлхийн анхны сансрын нисгэгчтэй холбоотой олон нийтийн арга хэмжээнд оролцохоос бусдаар хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж, нам гүм амьдрах болсон аж. Харин 1986 онд Валентина Ивановна Гагарина дурсамжийн номоо /"108 минут и вся жизнь"/    гаргажээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Москвагийн ойролцоо Оддын хотхонд амьдарч байжээ. Тэдний том охин Елена 1959 онд төрсөн бөгөөд одоо “Москвагийн Кремль” музейн захирлаар ажилладаг бол 1961 онд төрсөн бага охин Галина нь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажилладаг байна. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05