Тэнгэрийн тойрог, дүүжин тээвэр хоёр ийм ялгаатай

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах “Тэнгэрийн тойрог”, нийтийн тээврийг шинэчлэх “Агаарын дүүжин тээвэр” төсөл нэгэн зэрэг орж дэмжигдсэнийг  Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан. Гэтэл олон нийт онцлог, зориулалт биш оноосон нэрэнд нь ач холбогдол өгч нэлээд шүүмжлэх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, дүүжин, тэнгэрийн гэдэг үг буруутав бололтой. Гэтэл энэ хоёр төслийн аль алиныг нь жаахан сонирхож харвал үүрэг, зориулалт огт өөр. Тэнгэр, газар шиг ялгаатай юм билээ. Дүүжин тээврийг нийтийн тээвэрт ашиглаж кабинд нь хүн суулгаад явах бол “Тэнгэрийн тойрог” төсөл түгжрэлийг хуваалцах давхар зам гэж ойлгож болно. Бусад улс орны адил тойрог хэлбэртэй давхар замыг олон улсынхаа нэршлээр “Тэнгэрийн тойрог” гэж нэрлэжээ. Уг нь иргэд хурууны үзүүрээ хөдөлгөх төдийд л төслүүдийн талаарх мэдээлэл цахим хуудсаар дүүрэн бий. Зөвхөн зургийг нь харахад  хэнд ч ойлгомжтой. Ядаж тээвэр, зам хоёроо ялгаж харчихаад нэгнийхээ хийсэн ажлыг баалъя. Шүүмжлэлийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тайлбар өгөхдөө “Тэнгэрийн тойрог төсөл 2011 онд анх эхэлж гурван удаагийн УИХ, хэд хэдэн удаагийн Засгийн газар, нийслэлийн төр захиргааны байгууллагад танил­цуулагдаж, зөвлөмж саналыг нь тусган сайжруулсаар өнөөдрийг хүрсэн мега төсөл юм билээ. Төсвөөс нэг ч төгрөг одоо ч, ирээдүйд ч гаргалгүйгээр ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх санал санаачлагыг хувийн хэвшлийн зүгээс гаргалаа. Дэмжиж болох юм гэдэг байр сууриа төр илэрхийллээ. Олон нийтийн дунд төсөөллийн янз бүрийн дүр зураг хүчтэй түглээ. Төслийн буруу юу, төсөөллийн буруу юу” хэмээжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.18  ЛХАГВА  № 52 (6277)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05