Я.Буянжаргал: Франц иргэний ханиалга буурч, хоолны дуршил нэмэгдсэн

2020-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Коронавирусын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. COVID-19 халдвар өнгөрсөн 24 цагт долоон улсад халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархаад байгаа юм. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахад Хятадтай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ. Эрдэмтэн судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн” гэлээ. Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “219 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Өнөө орой Токио-УБ-ын чиглэлийн нислэгээр 276 ирнэ. Эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэн ирнэ гэж мэдээлсэн. Энэ хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт авна. Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна. Халдвар авсан Франц хүний бие тогтвортой. Ханиалгалт буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn    
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05