Монголын үндэсний музей цахимаар ажиллаж эхэллээ

2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Монголын үндэсний музей цахимаар ажиллаж сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн  өөрийн албан ёсны  хуудаст  цувралаар хүргэж эхэлжээ.  Энэ удаа VIII зууны үед Монгол нутагт төр улсаа байгуулан хүчирхэгжиж асан Түрэгийн хаант улсын үед холбогдох нэгэн сонирхолтой дурсгалыг толилуулсныг уншигчиддаа сонирхуулъя.

 ТҮРЭГИЙН ҮЕИЙН ҮНЭТ ОЛДВОР МӨНГӨН БУГА

Энэхүү хосгүй олдворын хэмжээ 16 см х 12 см, жин   243,1 грамм.  Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд орших Билгэ хааны онгоноос 2001 онд олджээ.

2001-2003 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны тавдугаар сарын  21-ны өдрийн 124 тоот  тушаалаар Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт бүртгэсэн байна.

Бугын хийц нь тухайн үеийн дархны урлалын хөгжлийг илэрхийлдэг. Уг бугыг бүтээхдээ хөөмөлдөх, цутгах, цоолборлох, сийлэх, алт шармал болон гагнуурыг чадамгай ашиглажээ. Бугын эвэр, чих, хошуу нүдийг тойруулан, дал, ташаан толгой, сүүлийг нь хурц үзүүртэй багажаар гүехэн сийлж алтаар шаржээ. Хэвлий тус газраа жижиг цоорхойтой. Эвэр, толгой, хөл сэлтийг их биетэй нь гагнасан. Бугын туруун доод хэсэгт ямар нэгэн зүйл шигтгэн тогтоож байсан бололтой хадаас мэт суурь буй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш чигтэй цэцэг навчин хээг далавч адилаар сийлж, сийлбэрийн нарийн зураасыг тодруулан алтаар шарсан. Нэг эвэр нь хугархай, нөгөө эвэр нь зургаан салаатай, гагнаасгүй сул. Нүдний цөцгий, зовхи, хошуу, амыг нь товойлгон урласан. Өндөр нарийн хүзүүг их биетэй нь гагнасан, зогдорын үсийг нарийн зураасаар сийлж алтадсан, мөн их бие, хөлний ихэнх хэсгээр олон нарийн хэрчлээ зураасаар үс хялгасыг нь дүрсэлсэн. Хавиргыг нь хажуу биед гурван  хэрчлээс гарган цоолборлон сийлсэн. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Өдгөө Монголын Үндэсний музейн II  танхимын  үзмэрт байршуулсан байдаг.

Иймэрхүү бугын модон сийлбэр 1924 онд П.К.Козловын Ноён ууланд малтсан Хүннүгийн VI  булшнаас гарч байжээ. Энэ дурсгалын судалгааг эрдэмтэд хийж буй бөгөөд одоогоор дараах эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн байна. Үүнд:  Д.Баяр, Ч.Амартүвшин, А.Энхтөр, Ж.Гэрэлбадрах  нарын “Билгэ хааны тахилгын онгоны судалгаа” / Studia archeologica. Tom. XXI (I), Fasc.9.УБ 2003, т.75-84, Д.Баяр  Древнетюркские мемориальные компексы в Монголии/,  Д.Баярын “Монголын дундад зууны археологийн судалгаа” УБ 2014, 61-70 тал,  мөн Sorn Stark, “Die Altturkenzeit in Mittel und Zentralasien, Archaeologische und Historische Studien. Weisbadan 2008, abb 101 болон Some Remarks on the Headgeear of the Royal Turks// Journal of Inner Asian Art and Archaeology 4 (2009) pp 119-133, С.И.Руденко Культура Хуннов и Ноин-улинские курганы. М-Л.,1962. Стр 200 зэрэг бүтээлүүдийг энд нэрлэж болно.

Эх сурвалж: http://nationalmuseum.mn  

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05