“Аргалын ач тусыг таниулахын тулд кино бүтээсэн”

2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД Энэ удаагийн “Өөр зочин” буланд кино найруулагч Ц.Дэнсмааг урилаа   -Таны хоёр ч кино гадаадын кино наадмуудад шалгарсан байна. Ямар төрөлд нэр дэвшиж шагнал хүртэв? -Миний хоёр бүтээл богино хэмжээний баримтат кино төрөлд шалгарсан. Анхны “Зам” нэртэй бүтээл маань 2016 онд Японы Киото хотод зохиосон Олон улсын оюутнуудын 19 дэх наадамд дэлхийн олон орны 539 бүтээлээс  шилдэг 16-д шалгарсан. Харин хоёр жилийн дараа “Аргал “ нэртэй кино маань Япон улсын Токио хотноо зохион байгуулсан  “Цүрүкава”  кино наадмын шилдэг 92 уран бүтээлийн шилдэг 24-д шалгарсанд баяртай байгаа. Тус арга хэмжээн дээр кино найруулагч наадмын гол шүүгч Когава Казуяа миний бүтээлийн талаар хэлэхдээ “Би өмнө нь  Монголын нүүдэлчдийн амьдрал, тал нутгийн талаар бишгүй олон үзэж байсан ч яг ийм бодит зураглал, реалист төрхийг анх удаа харж байна гэж хэлсэн. Үүнээс их урам авсан.  Энэ бүтээл маань мөн Египетийн  “Sharm El Sheiken Asian film Festival”, “ SAFF” кино наадамд шалгарч Монгол Улсаа төлөөлөн “Official selection” уралдаанд оролцох урилга хүлээж авч байсан. -Анхныхаа бүтээлийг яагаад “Зам” гэж нэрлэсэн юм бэ? -Энэ бүтээл нь миний их сургуулийн дипломын ажил байсан. Үүний учир нь хүн амьдралдаа ямар нэгэн замыг сонгож л амьдардаг шүү дээ. Харин зөв үү, буруу юу гэдгийг хүн өөрөө л сонгодог.    Мөн нэгэн үндэстэн бидний өвөрмөц өв соёл, зан заншил гэж бий. Харин  түүнийг цааш нь хэрхэн авч үлдэх вэ гэдэг залуу үе биднээс ихээхэн хамааралтай гэж боддог.  Бид хөгжихийн хэрээр өв соёлоосоо тэр хэрээрээ алсарч байна уу даа ч гэсэн эмзэглэл хааяа төрдөг. Би багаасаа хөдөө өссөн учраас мал хүн хоёр хэрхэн  нэг нэгэндээ ээнэгшин дасдаг вэ гэдгийг мэднэ. Тиймээс хөдөөний малчдын толгойны өвчин болоод буй малын хулгайн талаар  богино хэмжээний кино хийсэн. Зураг авалтыг өвлийн идэр есийн хүйтэнд хийсэн. Малын хулгайтай тэмцэж буй цагдаа нарын тухай гарах ба 360 хэмийн тойргоор эвлүүлэггүй авсан. Таван хошуу малын ашиг шим их шүү дээ. Малынхаа ашиг шимийг бүгдийг нь хэрэглэдэг өөр үндэстэн байдаггүй байх гэж боддог. Малынхаа арьсыг элдэж шүүдээд дээлийн дотор хийгээд өмсчихнө түүний илчийг куртиктэй харьцуулашгүй шүү дээ. Мөн адуу, үхрийнхээ арьсаар хазаар, чөдөр, ногтоо хийгээд зангидчихна. Малын мах, түүнээс гаргаж авдаг сүү, цагаан идээний шим тэжээл хэчнээн их билээ. Тиймээс монголчууд таван хошуу малаа их хайрлаж ирсэн. Тэгтэл өнөөдөр малын хулгай ихсэж нүд халтирмаар хэргүүд гарч байна. Эх малыг хүртэл нялх төлөөс нь салгаад төхөөрчихөж байна шүү дээ. Энэ бүгдийг богино хэмжээний ч гэсэн бүтээлээрээ харуулахыг хүссэн. Тиймээс киноны төгсгөлд хэлдэг. Буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээлээ дээ гэж. -Таны хоёр дахь бүтээлийн талаар ярилцъя . Бид “Аргал” гэж мэддэг боловч түүнийг судалж кино дэлгэцэнд буулгасан гэхээр илүү сонирхолтой санагдаж байна? -Би дээр хэлсэнчлэн монголчууд бид таван хошуу малынхаа ашиг шимээр амьдардаг. Кино хийхэд олон сэдэв байна. Түүнээс ашиг хонжоо харж киногоо бүтээгээгүй. Нутаг сэлгээд шинэ нутаг руугаа нүүхдээ буурин дээрээ чулуу тавьж үлдээхээс гадна бууриа цэвэрлэж аргал, хомоолоо уугиулж үлдээдэг. Түүний нэгэн адил түлшиндээ бид аргалаа түлж ирсэн. Миний энэ бүтээлд долоон минутын үйл явдал гардаг.  Зураг авдаг зун их бороотой байсан. Кинонд гарах дүрс нь мал өвсөө идээд боловсруулж буй дараа нь түүний хээр талд хатах үйл явц.  Тэрний дараа түлшиндээ хэрэглэж буй тухай гардаг.  Налайхад зургийг нь авсан энгийн л хөдөөний айлын эхнэр нөхөр хоёрыг тоглуулсан. Аргал  мод хоёрыг түлэхэд ялгаа их бий. Учир нь аргалын гал хөх туяатай ноцох бөгөөд илч нь удаан, мод харин дөл нь улаан байх ба шаталт түргэнтэй байдаг гэх мэт. Уулын өөд газраар илүү их гоё хөх аргал байдаг. Гал голомтоо тахина мөн адуугаа тамгалахдаа тамгаа галдаа хийж халаадаг гэсэн олон билэгдэл байдаг. Мөн адууны хомоолыг  хурга, ишгээ хөнгөлөхдөө  хурдан морины уяан дээрээ ч уугиулдаг. Учир нь нян бактерийг устгадаг гэж үздэг. -Аргал, хомоолыг бид уугиулсаар ирсэн. Энэ талаар судалгаа хэр байдаг юм бол? -Аргалын талаар Япон, Энэтхэгийн эрдэмтэд судалсан байдаг юм билээ. Монгол бэлчээрийн малын аргал, хоргол, хомоол нь гадны улсын фермийн малны бааснаас огт өөр. Учир нь манай оронд 500-гаад эмийн ургамал ургадаг түүнийг иддэг. Мөн адууны хөх хомоолыг нунтаглаж буцалгаад эмчилгээнд хэрэглэх ба төл малын савны халуунд хандалж уулгадаг. Адуу бусад малаа бодвол хивдэггүй. Учир нь гүзээ байдаггүй учир дутуу боловсруулдаг. Мөн бусад малаа бодвол усны цэнгэг, ургамлын соргогийг түүж иддэг амьтан учир адууны хомоолыг илүү их ариутгах зүйлд хэрэглэдэг. Нутаг нутгаасаа хамаараад өөр өөрөөрөө хэлдэг. Тухайлбал, зүүн аймагт хонины өтөг бууц буюу өвлийн түлш хөрзөн гэж нэрлэдэг бол баруун аймагт хөр гэж нэрлэх нь бий. Хаврын хар аргал, намрын хөх аргалыг малчид их хэрэглэдэг. Сүү цагаан идээгээ болгодог. Зуны цагт хонио төхөөрөөд махыг нь борцлоод утдаг нь нян бактерийг устгахаас гадна зуны аргалыг түлшиндээ хэрэглэдэггүй. Учир нь биежээгүй байдаг. Аргал бол нүүрс, модноос ч илүү ач тус илч энергитэй. -Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? -Өв соёлынхоо талаар л дахин баримтат кино хийх юмсан гэж бодож байна. Уран бүтээл гэдэг цаг хугацаа шаарддаг зүйл. Гадны жуулчид манайд ирэхээрээ аргалаа түүгээд цай, хоолоо хийгээд байхаар их гайхаж хүлээж авдаг. Бид гадны соёлыг дууриахааргүй их түүх, соёлтой ард түмэн шүү дээ. Гэтэл орчин үеийн хүүхдүүд телевизээр хүмүүжиж байна. Харин бид тэдэнд өв соёлынхоо талаар таниулж үр хойчдоо ч зан заншлынхаа талаар зөв мэдээллийг үлдээх юмсан гэсэн бодол тээж явдаг. Монголын минь сайхан зан заншлаа таниулж мэдүүлсэн баримтат кино дахин бүтээхийг хүсэж явдаг. Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин 2020.3.13  БААСАН  № 49 (6274)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12